solongonews
Ши Жиньпин дарга Микронезийн Холбооны ерөнхийлөгч харилцан баярын цахилгаан илгээв
2019-09-11 20:41
Дарга Ши Жиньпин Микронезийн Холбооны ерөнхийлөгч харилцан баярын цахилгаан илгээв.

     Хятад улсын дарга Ши Жиньпин Микронезийн Холбооны ерөнхийлөгч Пануело нар 09 дүгээр сарын 11-нд харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоо халуунаар тэмдэглэв.

Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа: Хятад, Микронези дипломат харилцаа тогтоосон 30 жилийн туршид хоёр орны харилцаа сайн хөгжлөө хэвээр хадгалав. Хоёр талын дээд давхаргын харилцаа олширч, бодит хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, нийгэм соёлын солилцоо өдөр ирэх тусам өргөжив. Хятад, Микронезийн харилцааны хөгжлийг би маш чухалчилдаг, Пануело ерөнхийлөгчтэй хамтдаа хичээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор шинэ эхлэл болгож, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, бодит хамтын ажиллагаа болон найрсаг солилцоогоо гүнзгийрүүлж, хоёр орны стратегийн бүх талын түншийн харилцааг ахиулан шинэ шатанд гаргаж, хоёр ард түмэнд нэн их аз жаргал авчрахад бэлэн байна гэж бичжээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл