solongonews
Хятадын 2021 оны олон улсын дижитал эдийн засгийн экспо өнөөдөр нээгдлээ
2021-09-06 14:07
Хятадын 2021 оны олон улсын дижитал эдийн засгийн экспо өнөөдөр нээгдлээ.

Хятадын 2021 оны олон улсын дижитал эдийн засгийн экспо өнөөдөр буюу 09-р сарын 06-ны өдрийн үдээс өмнийн 09 цагт Хятадын Хэбэй мужийн Шы Жяжуан хотод нээгдсэн байлаа.

Сүүлийн жилүүдэд Хэбэй муж ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дижитал эдийн засгийн талаарх Хэбэй мужид өгсөн чухал зааврыг тууштай хэрэгжүүлж, дижитал эдийн засгийн хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох, өндөр чанартай хөгжлийг дэмжих стратегийн чиглэл болгон авч хэрэгжүүлсээр байна. Урьд хожид дижитал эдийн засгийг дэмжих журам, дижитал эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөө болон холбогдох төрийн бодлогыг цувралаар боловсруулсан юм. Мөн Шүн Ань шинэ дүүргийн бүсэд дижитал эдийн засгийн инноваци, хөгжлийн үндэсний туршилтын бүс байгуулах ажлыг бэхжүүлж, Хуайлайгийн том дата аж үйлдвэрийн баазын бүтээн байгуулалтын ажил зэрэг дижитал эдийн засгийг дэмжих талаар зүтгэн ажилласан байна.

2020 онд Хэбэй хотын дижитал эдийн засгийн нэмүү өртөг 1.2 их наяд юаньд хүрч, нийт ДНБ -ий 33.4 хувийг эзэлсэн бөгөөд аж үйлдвэрийг дижитал индекс нь Хятадын 10 -р байранд жагссан болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл