Энэ удаагийн хурал “Экологийн соёл иргэншил: Эх дэлхийн амь насны хамтын цогцыг хамтдаа байгуулъя” уриан дор болж байгаа юм. НҮБ-ын байгаль орчны конвенцын гэрээлэгч талуудын хурал анх удаа экологийн соёл иргэншлээр гол сэдвээ болгон хуралдуулж байна. Хятад улс талуудтай хамт дэлхийн биологийн олон янз байдлын засаглалын шинэ бодлогын талаар зөвшилцөж, биологийн олон янз байдлын засаглалын шинэ замналыг эхлүүлэх болно.
Өнгөрөгч оны 09-р сарын 30-нд Хятад улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын биологийн олон янз байдлын асуудлаар дээд хэмжээний чуулга уулзалт дээр:
- Дэлхийн ургамал амьтны төрөл зүйл хурдацтай устаж, биологийн олон янз байдал алдагдан, экологийн систем муудаж байгаа нь хүн төрөлхтний оршин амьдрал, хөгжилд асар их эрсдэл болж байгаа юм. Хүн байгаль амь нэгтэй гэдгийг Ковид-19-ийн цар тахал бидэнд хэлж өгсөн. Бид хүчээ нэгтгэн, цагийг алдалгүй ажиллаж, хөгжил дундаа хамгаалан, хамгаалахын зэрэгцээ хөгжиж, түмэн бодист эв найртай үзэсгэлэнт дэлхийг бүтээн байгуулах ёстой гэж хэллээ.
