Найрсаг хөрш бидэнд нэг сая вакцин хандивлахаар боллоо гэв
2021-01-20 10:26
Найрсаг хөрш бидэнд нэг сая вакцин хандивлахаар боллоо гэв

“Хятад улс Синовак компанийн бүтээсэн коронавирусний эсрэг нэг сая вакцинаа манай оронд хандивлах болно” гэж Камбожийн Вант Улсын ерөнхий сайд Хун Сен олон нийтэд мэдэгдэхийн ялдамд өгөөмөр сэтгэлтэй Хятадын талд талархал илэрхийллээ. Цар тахлын эхэн үед олон улс Хятадын аялагчдад хил хязгаараа хааж байхад Хун Сен үүнээс татгалзаж, Бээжин хүрч Ши Жиньпинтэй уулзаж байсан юм” хэмээн Франц-24 телевиз мэдээлжээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
