solongonews
Цөөн тоот үндэстний дуу хоолойг үүрд хадгалъя
2021-05-31 16:51
Цөөн тоот үндэстний дуу хоолойг үүрд хадгалъя

     "Дагуур үндэстний хөгжмийн шилдэг соёлын судалгаа, өв залгамжлал нь Дагуурын элэг нэгтнүүдийн хамтын хүчин чармайлттай салшгүй холбоотой. Энэ бол профессор Жан Тяньтүн шиг Дагуур биш боловч Дагуурын соёлд элэгтэй сайн найзтай нь салшгүй холбоотой юм. Дагуурын уран зохиолд дуртай "Гү Си Кэ" хэмээх нэгэн вичатын найзын тойрогтоо: Тэр бол манай Дагуур үндэстний "хайрт хүн" юм." гэж "Тал нутаг ба балар ойгоос ирсэн соёлын дурсамж-Умардын цөөн тоот үндэстний хөгжим, бүжгийн үзүүлбэр тоглолт"-ыг үзэж дуусаад сэтгэгдлээ бичжээ. Энэ удаагийн үзүүлбэр тоглолт нь Хятад улсын хойд хэсэгт амьдардаг монгол, орчон, эвенк, дагуур болон бусад цөөн тоот үндэстний уламжлалт ардын дуу, аман үлгэр, хөгжмийн зэмсэг, бүжгийг нэгтгэсэн юм. Тухайн үндэстний урлагийг Хятадын Хөгжим урлагийн дээд сургууьд тоглохыг хараад "Гү Си Кэ" маш их баярласан.байна. 
 Дагуур ардын дуутай учирсан барилдлага
 Жан Тяньтүн гэж хэн бэ? "Гү Си Кэ" яагаад Жан Тяньтүнг Дагуур үндэстний "хайрт хүн" гэж үзэх болов? "Хайрт хүн" бол Дагуурын ард түмний хайр сэтгэлийн дуу юм. 
Үүнийг 16 жилийн өмнөхөөс эхэлж ярих ёстой. 2005 оны 08-р сард Хятадын Хөгжим Урлагийн Дээд Сургуулийн багш Жан Тяньтүн ӨМӨЗО-ны Эвенк үндэстний Өөртөө Засах хошуунд эвенк, орчон, дагуур үндэстнүүдийн ардын утга урлагийн тойронд зохиогдсон семинарт урилгаар оролцов. Тухайн орон нутгийн цөөн тоот үндэстний ардын дуучдын тоглолт Жан Тяньтүны сонирхлыг маш их татжээ. Энэ бол түүний тухайн нутгийн ардын дуутай анхны ойр дотно харилцаа юм. Уулзалт хурлын дараа Жан Тяньтүн болон түүний ажлын хамт олон ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Гэгээнгол хотоор дамжин өнгөрч, Их Хянган давааг чиглэн аялалаа үргэлжүүлж, тухайн газрын байдалтай танилцсан юм.
- Орчоны Өөртөө Засах хошууны Гашянь агуйг Сяньбийн оршин сууж байсан газар гэдэг. Одоогийн байдлаар Хятадын умард бүсийн цөөн хүн амтай үндэстний хөгжмийн онолын судалгаа хоосон байгаа болохоор илүү их анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ нь таны эрдэм шинжилгээний өсөлтийн цэг болж магадгүй юм гэж Жан Тяньтүнтэй хамт аялсан алдарт хөгжмийн онолч Жао Сүнгуан түүнд хэлсэн байна.    
Жао Сүнгуангийн хэлсэн үг Жан Тяньтүнд гүн сэтгэгдэл үлдээжээ. Тэрээр: 
- Би дагуурын түүхийг уншиж байхдаа ялангуяа, 200 гаруй жилийн өмнө Дагуурын офицер, цэргүүд гэр бүлийнхээ 1000 гаруй гишүүдээ авч зүүн хойд бүс дэх төрөлх нутгаасаа хөдөлж, Шиньжянгийн Илид хүрч хил сахисан түүхийг уншиж байхдаа зүрх сэтгэл маш их догдолж цочирдсон. Сэтгэл маш их хөдөлсөн. Тэдгээрээс тууштай, тэсвэр хатуужилтай үндэстний сэтгэлгээ, эх оронч үзлийн хүчтэй мэдрэмжийг олж харсан юм. Ингээд би нэгэн үндэстэн хүн ам нь хичнээн олон, цөөн байх нь хамаагүй. Хятадын үндэстнүүдийн соёлд оруулсан хувь нэмэр нь өвөрмөц болохоор гайхалтай юм гэж бодлоо. Би ахмадууд нэг нэгээрээ хорвоог орхин явж байгааг харлаа. Тэдний нас баралт бол түүхийн музейг устгаж байгаатай ижил юм. Хөгжим судлаачид бид юу хийх ёстой вэ? Үндэстний хөгжмийг авран үлдээхэд намайг цаг мөч хүлээхгүй байна! гэж ярьлаа.
Гэхдээ бүх зүйл түүний бодсон шиг энгийн бөгөөд хялбар биш юм. Хотод өссөн хятад эмэгтэй, дуу хөгжмийн эрэл хайгуул хийхээр огт танихгүй, хэл нэвтрэлцэхгүй орчинд очно гэдэг тийм ч хялбар биш. Эхний хэдэн ярилцлага, судалгаа төдийлэн сайн болсонгүй, хийж байгаа зүйлийг нь хүмүүс ойлгохгүй, хүлээн зөвшөөрдөггүй байдал нь Жан Тяньтүнд хэд хэдэн удаа бууж өгөх сэдэл төрүүлж байв. Гэвч тэрээр сэтгэл хөдлөлөө хурдан засаж, сониуч зантай бага сургуулийн сурагчын дүр эсгэн, чин сэтгэлээсээ дагуурын тариаланчид, малчдын өмнө найз нөхөд болох гэсэн хандлагаар гарч ирэв. 
 Төмөр настны "сайн охин"
 2007 оны 08-р сарын эхний нэгэн өдөр. ӨМӨЗО-ны Мориндаваа Дагуур үндэстний Өөртөө Засах хошууны Ни-Эржи сууринд Жан Тяньтүн хөдөө орон нутагттай танилцаж эрэл хайгуул хийхээр бэлтгэж яваад нэгэн өндөр настантай уулзав.
 Ахмад настан туранхай бөгөөд 70, 80 насны төлөвтэй, гартаа ууттай ногоо бариад, өглөөний захаас саяхан ирсэн бололтой. Түүний нүд маш гал цогтой. Олон хүмүүсийн дундаас үл таних намайг хараад:
- Энэ хэний охин бэ? гэж асуув. Энэ хүчтэй дуу хоолой Жан Тяньтүнг гайхшруулав. Түүний ирсэн зорилгыг сонссоны дараа:
- Би эртний Дагуур Үчүнг дуулж чаддаг. "Үчүнь" бол Дагуур үндэстний аман үлгэрийн хөгжмийн ардын урлаг юм. Энэ нь Нон мөрний сав газарт Дагууруудын дунд өргөн тархаж, үйлдвэрлэл ба хөдөлмөр, нийгмийн амьдрал, дарангуйллын эсрэг тэмцэл, хилийн дайн байлдаан, ухуулга, сургаал зэргийн агуулгаар зохиогддог. Хүүрнэл болон яруу уянгалаг байдлыг бүгдийг ашиглаж, дуулах хэв маяг нь олон янз байдаг. Жан Тяньтүн тэдгээрийг сонсоод маш их баярлажээ.
 Маргааш нь Төмөр нэртэй энэ ахмад настан 1950-иад оны эхээр гараар бичсэн Үчүний дууны дэвтэртэйгээ болзоо ёсоор ирэв. Мэдээж, түүний дуулсан нь хамгийн уламжлалт, хамгийн төлөөлөх чанартай Үчүнь байв. Бичлэг хийсний дараа настан Жан Тяньтүнг өөрийн дууны дэвтрээ бүхэлд нь хуулж авахыг зөвшөөрч, мөн цаашид үүнийг сайн судлаарай гэж захижээ. Дараагийн жилүүдэд Жан Тяньтүн, Төмөр настантай байнга харьцдаг бөгөөд настан гуай Жан Тяньтүнг "сайн охин" гэж эелдэг дууддаг байв.
 2016 оны 08-р сард 90 насыг шүргэсэн Төмөр настан өвдсөн биеэ үл хайхран Жан Тяньтүнг "Дагуурын баатруудын туульс" хэмээх хоёр бичлэг хийхэд тусалсан байна. 2018 оны 05-р сард Төмөр настан хорвоог орхижээ. Түүнийг нас барахаас өмнөх бичлэг нь Дагуур үндэстэн, тэр ч байтугай Хятадын үндэстнүүдэд соёлын үнэт өв болж үлдсэн юм. 
Бяцхан охин Элсийн "сайн ээж" 
- Чи түүнийг ээж гэж дуудаж болох уу?
- Ээж ээ!
- Тэр чамайг аваад Бээжинд аваачих байлгүй дээ, чи явах уу? 
- Явна! 
Энэ бол тухайн үеийн Мориндаваа Дагуурын Өөртөө Засах хошууны Лаличянь тосгоны намын нарийн бичгийн дарга асан Мэн Баоюн (талийгаач) болон тус тосгоны нэгэн бяцхан охин хоёрын хоорондох яриа юм. 2011 оны 07-р сарын нэгэн өдөр. 4 настай Элс хэмээх энэ охин өвөө Э Жүшөүтэйгээ хамт Мэн Баоюнгийн гэрт ирэв. Жан Тяньтүн Лаличянь тосгонд судалгаа хийхээр очиход тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга тосгоны 84 настай тариачин Э Жүшөүг танилцуулжээ.      Ярилцлагын үеэр настан эртний үгүй Зандал (Дагуур үгээр "ардын дуу" гэсэн утгатай) дууг Жан Тяньтүнд зориулж дуулж өгөв. Энэ үед хажуу талд нь байсан ичимхий бяцхан охин Жан Тяньтүнг үе үе зориггүй харж байв. Харин ярилцлагын дараа Жан Тяньтүн болон бяцхан охин бараг зэрэг зэрэг бие биеэ тэврэв. 
 Мэн Баоюунгийн хэлснээр Элсийн аав нь сул дорой, өвчтэй байсан болохоор хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдсан юм. Ээж нь бяцхан охиныг өвөөтэй нь хамт үлдээгээд явжээ. Жан Тяньтүн олон амттай хүнсээр дүүрэн үүргэвчээ онгойлгож өгөхөд бяцхан охин маш их баярлан хөөрөв. Өвөө нь гэртээ харихаар бяцхан охины гараас хөтлөн явахад тэрээр Жан Тяньтүн руу байн байн эргэж харсаар байлаа. Тэрхүү салж ядсан бяцхан нүд Жан Тяньтүнг түгшээж байв. Ингээд өвөө, охин хоёрыг аажмаар алга болтол нь араас нь удаан ширтэж үдсэн гэдэг. Хожим нь Жан Тяньтүн бяцхан охиныг Бээжинд авчрах гэж оролдсон боловч янз бүрийн шалтгаанаас бүтээгүй юм. Гурван жилийн дараа Жан Тяньтүн Элстэй дахин уулзахаар нөхөр, охины хамт Лаличянь тосгонд онцгой аялал хийв. Жан Тяньтүнгийн гэр бүл, Элстэй тэврэлдэн зогссон дүр зураг тэнд байсан хүмүүсийн сэтгэлийг маш их хөдөлгөсөн билээ.
 Цаг хугацаатай уралдан ажиллав
Урт хугацааны шаргуу хөдөлмөр Жан Тяньтүнг хүнд өвчтэй болоход хүргэжээ. Тэрээр химийн эмчилгээ, мэс засал, дахин химийн эмчилгээнд дараалан орсон байна. 2016 оны 09-р сарын нэгэн өдөр түүний найз Гуанши мужийн Наннин хотоос Бээжинд ирж хагалгааны дараах Жан Тяньтүнг халамжлан уулзахаар ирэв. Гэрийнх нь хаалгыг онгойлгоод ороход тэрээр мөн төгсөх курсын оюутнуудад хичээл зааж байв. Жан Тяньтүнгийн удирдлага дор төгссөн оюутнуудын ихэнх нь үндэстний орноос элссэн. Тэдний дунд монгол үндэстний оюутнууд төдийгүй эвенк, дагуур, солонгос үндэстний оюутнууд ч байдаг. 
Дөнгөж хагалгаанд ороод удаагүй болохоор Жан Тяньтүнгийн биед утас оёсон, гуурс хатгасан, дусал залгасан хэвээр байлаа. Эвенкийн нэгэн оюутан Жан Тяньтүнгийн найзад хандан: 
- Багш өвдсөнөөсөө хойш сурагчдын хичээлийг нэг ч удаа тасалж үзээгүй, химийн эмчилгээ хийсний дараа янз бүрийн таагүй зүйлсээр шаналж байсан ч хичээлээ баримталж байсан гэж ярьлаа. Үүнийг сонсоод найзынх нь нүдэнд нулимс бүрхэж байв. Эдгэснийхээ дараа Жан Тяньтүн:
- Хүнд өвчин бол гамшиг юм. Миний хувьд энэ бол дахин төрөлт юм гэж хэлсэн байдаг. 
 Эмчилгээ дууссанаас хойш нэг сар хүрэхгүй хугацааны дараа Жан Тяньтүн үндэсний хөгжим урлагийг авран хамгаалах бичлэг хийх аяныг эхлүүлжээ. Тэрээр:
- Би цаг хугацаатай уралдан байж, ахмад настнуудын оюун тархинд үлдсэн хөгжим урлагийн түүхийн нандин дурсамжуудыг хадгалан үлдээх бодолтой байгаагаа хэлсэн юм. 40 хэм хүртэл халдаг Шиньжянгийн Тачэн хот, эсвэл хасах 30 хэмийн хүйтэн өвлийн улирлын Хармөрөн мужийн Чичихар эсэхээс үл хамааран бүгд Жан Тяньтүн сурагчидтайгаа завгүй ажилласан дүр зургаа үлдээжээ.
 "Жан Профессор, Хятад үндэстэн боловч манай үндэсний урлаг соёлд маш их ач холбогдол өгч чухалд үзэж байгаад бид маш их сэтгэл хөдөлгөсөн!" энэ бол авран хамгаалах үйл ажиллагааны явц, Жан Тяньтүнгийн хамгийн их сонсдог үгс юм. Ийм байдлаар тэр хоёр жилийн хугацаа зарцуулж, "Хятадын цөөн тоот үндэстний ховордож буй уламжлалт хөгжим урлагийг авран хамгаалах төсөл"-ийг амжилттай хэрэгжүүлж, дагуур, орчон, эвенк зэрэг үндэстнүүдийн 80 гаруй дуучдын дуулсан 620 гаруй ардын дууны өндөр чанартай аудио бичлэг, 16 ардын бүжиг, аман түүхийн ярилцлага зэрэг 300 гаруй цагийн видео материал хийжээ. Эдгээр материал "Хятад улсын дурсамж-Хятадын уламжлалт соёл, урлагийн үндсэн нөөцийн сан"-гийн улсын зэрэглэлийн дууны архивт бүрмөсөн хадгалагдах болно. 
Хамгаалах, өвлөх, дэлгэрүүлэх нь илүү чухал
Олон жилийн турш явуулсан судалгааны явцад Жан Тяньтүн нэг зүйлийг ойлгосон юм. Тухайлбал, зөвхөн материал цуглуулах, ангилах, судлах шатанд үлдэх нь хангалтгүй юм. Соёлын биет бус өв болох ардын дуу бүжгийн урлагийн хувьд амьдаар өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэх ажил бас байх ёстой -Түгээн дэлгэрүүлэх явцад өвлөн уламжлах, өвлөн уламжлах явцад түгээн дэлгэрүүлэх ёстой. Жан Тяньтүн сэтгүүлчдэд хандан:
- Уламжлалт шилдэг хөгжим урлаг нь хүмүүст оюун санааны хүч чадал, сэтгэл санааны гүнзгий тайтгарлыг өгч чаддаг. Дарга Ши Жиньпин биет бус соёлын өвийг хамгаалах, өвлөх асуудалд ихээхэн ач холбогдол өгч, цөөн тоот үндэстний соёлыг хамгаалах, өвлөн залгамжлах тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг онцолсон юм. Бид үүнийг бодитойгоор биечлэн хийж, эрдэм чадвараа уламжлалт хөгжим урлагийг хамгаалах, өвлүүлэхэд ашиглаж, уламжлалт хөгжмийг бодит амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулах ёстой гэж ярьсан юм.  
Жан Тяньтүнгийн хүчин чармайлтын ачаар 2013-2019 онуудад Бээжинд олон удаа Дагуур үндэстний уламжлалт дуу бүжгийн тоглолт хийсэн юм. Энэ нь манай Хятад улсын хойд хэсэгт байрлах цөөхөн хүн амтай үндэстнүүдийн урлагийн ид шидийг олон хүнд ойлгуулан таниулж, мөн Дагуур үндэстний урлагийг сурталчлах түүхэн дэх олон "анхны" амжилтад хүрсэн юм.   
16 жилийн хугацаанд Жан Тянтүн Өвөр Монгол, Хармөрөн, Шиньжян дахь Дагуурын ард түмний нутгийн аялгууны дөрвөн муж, Эвенкийн харьяалалтай 3 овог аймаг, Орчон үндэстний 12 голын сав газраар ул мөрөө үлдээж, Шиньжяний Капкалийн Шибэ Өөртөө Засах шянь ба Ляонин мужийн Шэньян хотын Шибэ үндэстэн хооронд нааш цааш олон удаа явж, бараг мянга орчим хүнээс ярилцлага авчээ. Энэ хугацаанд хэдэн км явсан, хэдэн хээрийн судалгаа хийсэн гэдгээ тэр өөрөө ч санадаггүй. Энэ ч үүднээс тэрээр Дагуур үндэстний итгэлт хүн болжээ. Жан Тяньтүн сэтгэл догдлон:
- Хээрийн судалгаа, ярилцлага бүр миний хувьд амьдралыг судлах, оюун санааг ариусгах, амьдралын ойлголт ухаарлыг сайжруулах үйл явц юм гэж хэллээ. 
Ийнхүү Хятад үндэстний охин Жан Тяньтүнгийн амьдралын замнал тал нутагт цуурайтсан дуу эгшгээс улбаалж өөрчлөгдсөн. Тэрээр мөн олон олон цөөн тоот үндэстний ардын дууг үүрд хадгалан үлдэх боломжийг бий болгосон юм. 

2007 оны 07-р сард Жан Тяньтүн (баруун талд) Өвөр Монголын Мориндаваа Дагуурын Өөртөө Засах хошуунд улсын зэрэглэлийн Үчүнь биет бус соёлын өв залгамжлагч Төмрийн дуулсан Үчүнг сонсов

  2014 оны 08-р сард Жан Тяньтүний гэр бүл гурван хүний ​​бүрэлдэхүүнтэй Мориндаваа Дагуурын Өөртөө Засах хошууны Лаличянь тосгонд бяцхан охин Элс (зүүнээс хоёр дахь) дээр очив. Өвөө нь ардын дуу дуулахдаа гарамгай

2019 оны 04-р сард Жан Тяньтүнгийн (урд эгнээнд) санаачилж, хөтөлсөн "Тал нутаг ба ойгоос ирсэн соёлын дурсамж - Умардын цөөн тоот үндэстний хөгжим бүжгийн Тоглолт" нь Хятадын Хөгжмийн Дээд Сургуульд амжилттай болж өндөрлөлөө. Тоглолтын дараа шавь нартайгаа хамтдаа дурсгалын зураг татуулав

 2005 оны 08-р сард Жан Тяньтүн (зүүнээс тавдугаарт), алдарт хөгжмийн онолч Жао Сүнгуан (зүүнээс хоёрдугаарт), улсын зэрэглэлийн Үчүнь биет бус соёлын өвийн залгамжлагч Наянтай (зүүнээс гуравдугаарт, нас барсан), Дагуурын алдарт хөгжимчин Ян Шичин (баруун талаас нэгдүгээр) нар Өвөр Монголын Эвенкийн Өөртөө Засах хошуунд байрладаг Баянхошуу тал нутагт 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл