solongonews
ХКН-ын Төв хороо ардчиллаар зөвлөлдөх хурал болов
2023-03-01 10:00
ХКН-ын Төв хороо ардчиллаар зөвлөлдөх хурал болов.

ХКН-ын Төв хороо 02-р сарын 28-ны өдөр Бээжин хотноо ардчиллаар зөвлөлдөх хурал болж, нам, төрийн байгууллагуудын шинэчлэлтийн тухай төсөл, ХКН-ын Төв хорооноос XIV сонгуулийн БХАТИХ-ын I чуулганд дэвшүүлэн хэлэлцүүлэх гэж буй төрийн байгууллагуудын удирдагчийн нэрсийн жагсаалт хийгээд XIV удаагийн УТЗЗ-ний I чуулганд хандан дэвшүүлэх гэж буй УТЗЗ-ний БХХ-ны удирдах хүмүүсийн нэрсийн жагсаалтын талаар ардчилсан нам бүлгийн төв хороо, Бүх Хятадын үйлдвэр худалдааны нэгдсэн холбоо, намын харьяалалгүй хүмүүсийн төлөөлөл нарт тайлагнаж, тэдний санал санаачилгыг нь сонсов. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хурлыг даргалан, чухал илтгэл тавив.

Ши Жиньпин хэлэхдээ "ХКН-ын ХХ хурлаар нам, төрийн байгууллагуудын шинэчлэлтийг гүнзгийрүүлэхэд чухал төлөвлөлт гаргаж, банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, намын төв хорооноос шинжлэх ухаан технологийн ажил дахь нэгдмэл удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, засгийн газрын үүрэг хариуцлагын систем хийгээд зохион байгуулалтын бүтцийг сайжруулах, төв хорооны бодлогыг хэлэлцэн зохицуулах байгууллагыг боловсронгуй болгох, байгууллагын орон тоо, нөөцийн хуваарилалтыг сайжруулах, намын бүтээн байгуулалтаар анхан шатны засаглалыг удирдан дагуулахыг урагш ахиулах, холимог өмчийн компани нэгж, төрийн өмчийн бус компани нэгжийн намын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, салбаруудын нийгэмлэг, эрдэм шинжилгээний нийгэмлэг, худалдааны нийгэмлэгийн намын бүтээн байгуулалтын ажлын хяналт удирдлагын тогтолцоог цэгцлэх зэрэг талаар тодорхой шаардлагуудыг дурдсан юм. ХКН-ын ХХ хурлын байршуулалтыг хэрэгжүүлэхийн тулд ХКН-ын Төв хороо гүнзгий судлан нотолгоо гаргаж, өргөн хүрээнд санал санаачилгыг авсны үндэс суурь дээр “Нам, төрийн байгууллагуудын шинэчлэлтийн тухай төсөл”-ийг бүрдүүлсэн юм. ХКН-ын ХХ сонгуулийн төв хорооны II бүгд хурлаар хянан баталсны дараа, төрийн байгууллагуудын шинэчлэлтийн зарим агуулгыг хууль тогтоолын процессын дагуу XIV сонгуулийн БХАТИХ-ын I чуулганд өргөн дэвшүүлж хянан хэлэлцүүлнэ” гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл