solongonews
ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээний дүгнэлтийн хуралдаан болов
2021-07-14 09:49
ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээний дүгнэлтийн хуралдаан болов.

ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний дүгнэлтийн хуралдаан 07-р сарын 13-ны өдөр Бээжин хотын Ардын их хурлын танхимд болов. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан бэлтгэл ажлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.

Ши Жиньпин ёслолын арга хэмжээний бэлтгэл ажилд оролцсон төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, тэдний гарамгай зүтгэл болон тогтоосон амжилтыг өндрөөр үнэлсэн байна. ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ нь олон тооны нэгж, олон тооны оролцогч, урт удаан хугацааны ажил, зохицуулалт зэргийг шаардсан нөхцөл байдалд бидний Ёслолын арга хэмжээг зохион байгуулах ажлын удирдах баг, холбогдох бүх орон нутгийн албан байгууллагууд Намын төв хорооны шийдвэр, байршуулалт, өндөр стандарттай төлөвлөлтийг тууштай хэрэгжүүлж, өндөр амжилтад хүрч чадсан байна гэжээ.

Мөн тэрээр, ёслолын үйл ажиллагааны ололт амжилт болон туршлагыг нэгтгэн дүгнэн, "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн төлөвлөгөө, хоёр дахь зуун жилийн зорилтыг биелүүлэх талаар хичээн ажиллах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан байжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл