solongonews
Ши Жиньпин олон улсын форумд видео илтгэл тавив
2021-12-05 21:18
Ши Жиньпин дарга олон улсын форумд видео илтгэл тавьлаа.

    Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 05-нд  Бээжингээс “2021 оны Цүндү олон улсын чуулга уулзалт” буюу Imperial Springs International Forum-ын нээлтийн ёслолд видео илтгэл тавьлаа. Ши Жиньпин дарга: Одоогийн дэлхий ертөнцөд хүн төрөлхтөн түүхэнд ховор олон хямралд тулгарч байна. Бид нээлттэй багтаамжтай, зөвшилцөн хамтран ажиллаж, олон талт үзлийг баримтлан хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах ёстой гэж цохон тэмдэглэсэн байна. Тэрээр:

- Бид жаргал зовлонгоо нэгтгэн, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэх ёстой. Цаг эринтэй хамт урагшлан дэлхийн засаглалын тогтолцоог улам боловсронгуй болгох ёстой. Бид илүү үйл ажиллагаа өрнүүлэн, дэлхийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг сайтар хэрэгжүүлэх ёстой гэж хэллээ. 

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл