“Хятадын үндэстний хамт цогцын ухамсрыг бат цогцлооё - ХКН-ын үндэстний онол ба үндэстний төрийн бодлогын данс эвхмэл сурвалж бичгийн үзэсгэлэн” 12 дугаар сарын 21-ний өдөр Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордонд эхлэв.
Тус үзэсгэлэн “Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоох”-оор гол сэдэв болгож, “Шинэ Хятад улс байгуулагдахаас өмнөх намын үндэстний онол ба гэрэл цацарсан түүх”, “Шинэ Хятад улс байгуулагдсан ба социализмын хувьсгалт бүтээн байгуулалтын цаг хугацаа”, “Өөрчлөлт нээлтийн шинэ цаг үе” ба “Хятад улсын онцлогтой социализм шинэ цаг үед оров” гэсэн дөрвөн бүлэг 18 хэсэгт хувааж, нийт 818 хувь данс эвхмэл, сурвалж бичиг болон гэрэл зургийг нарийн сонгон хуулбарлаж, ХКН байгуулагдсанаас хойших үндэстний асуудлыг шийдвэрлэсэн. Түүнчлэн үндэстний ажлыг өрнүүлсэн түүхэн явцыг бүх талаар нарийн бодитой, бодитоор илрүүлсэн байна. Тухайн өдөр Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны шууд харъяа байгууллагын ажлын хороо болон Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордны Намын ерөнхий үүр хамтран, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн үндэстний ажлын тухай чухал яриаг суралцах гол сэдэвт намын өдрийн үйл ажиллагаа өрнүүлсэн байна.
Тос үзэсгэлэнг Өвөр Монголын үндэстний соёлын ордон, Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны шууд харъяа байгууллагын ажлын хороо ба Өвөр Монголын өөртөө засах орны соёл ба жуулчлалын тэнхим санаачлан зохион байгуулна. Өвөр Монголын үндэстний соёлын ордны үзэсгэлэнгийн ордон ба Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордон хариуцан зохион байгуулж, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл явагдах болно.
