solongonews
ШХАБ-ын гишүүн орнуудын вакцины хэрэгцээ шаардлагыг харж үзэх болно
2020-11-12 16:47
ШХАБ-ын гишүүн орнуудын вакцины хэрэгцээ шаардлагыг харж үзэх болно.

Хятадын төв телевизийн мэдээлснээр 10-нд Ши Жиньпин дарга ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн видео хуралд хэлсэн үгэндээ, улс орнууд цар тахлыг хамтран сэргийлэх, хамтран тогтоон барихыг эрчимжүүлэх хэрэгтэй. ШХАБ-ын гишүүн орнуудын коронавирусний вакцины хэрэгцээ шаардлагыг идэвхтэй харж үзэхэд Хятад улс бэлэн байна. Түүнчлэн гаднын хүчин ямарваа шалтгаар гишүүн орнуудын дотоод засаглалд гар дүрэхийг эсэргүүцнэ гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, холбогдох улс орон хуулийн дагуу улсын дотоодынхоо чухал улс төрийн үйл явцаа тогтвортой ахиулахыг Хятад улс гуйвшгүй дэмжих бөгөөд улс орнууд улс төрийн аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлаа хамгаалахыг гуйвшгүй дэмжинэ гэжээ.

Тэрээр Хятад улсын хөгжил дэлхий нийтээс салж чадашгүй, дэлхийн хөгжил дэвшил мөн Хятад улсыг хэрэгсэх юм. Сайн хөршийн найрсаг харилцаа нь хөршөө ашиг тусын золиос болгохоос зайлшгүй давж, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь тэг нийлбэрийн тоглоомыг зайлшгүй орлож, олон талт үзэл ганц талт үзлийг зайлшгүй ялна гэдгийг түүх нэгэнтээ гэрчилсэн бөгөөд цаашид ч гэрчлэх болно гэж дурдсан байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл