solongonews
Ши Жиньпин дарга Армены Ерөнхий сайдыг хүлээн авч уулзлаа
2019-05-15 10:38
Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 14-нд Ардын Их Хурлын ордонд Армен улсын Ерөнхий сайд Никол Пашинянг хүлээн авч уулзав.

      Ши Жиньпин дарга:

- Хятад, Армен урт удаан түүхтэй эртний соёл иргэншилт улс. Хоёр орны ард иргэдийн найрамдал, хамтын ажиллагаа Торгоны замд түшиглэж өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн юм. Одоо Хятад, Армены найрсаг хамтын ажиллагааны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж байна. Хятад улс Армены хамт хоёр орны соёл иргэншлээс харилцан суралцаж, харилцан туршлага солилцон, Хятад, Армены үе дамжсан найрамдлыг бэхжүүлж, Бүс ба замын бүтээн байгуулалтыг дэмжин, бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг шинэ хүчээр сэлбэхэд бэлэн байна. Хоёр тал харилцан өөрсдийн амин чухал эрх ашгийг хүндэтгэх ёстой. Ойрын жилүүдэд Бүс ба зам төслийн хүрээнд Хятад, Армены ажил хэрэгч хамтын ажиллагаа хурдтай хөгжиж байна. Хятадын тал Армены талтай хамтын ажиллагааны нөөцийг эрэлхийлж, хоёр орны худалдаа хөрөнгө оруулалт, уул уурхайн хайгуул, металл хайлуулах, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг илүү бодит үр дүнд хүргэх болно гэж хэллээ.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл