09-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньчинь хэлэхдээ, Хятадын засгийн газраас Экваторын Гвинейд тусламж үзүүлсэн вакциныг мөн өдөр хүлээлгэн өгсөн бол, орон нутгийн цагаар 10-ны өглөө Экваторын Гвинейн нийслэл Малабо хотод хүрэх болно.
Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улсаас Африкт хандивласан вакцины ажлын ахицын талаар танилцуулахдаа, энэ бол Хятадын засгийн газраас Африкийн орнуудад хандивласан эхний ээлжийн вакцин бөгөөд Хятадын тал бодит үйл ажиллагаагаар вакцинг дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн хэмээн зарласан чухал ойлголтыг хэрэгжүүлэн, мөн өнгөрсөн оны зургадугаар сард болсон Хятад, Африкийн халдварын эсрэг тэмцэх тусгай чуулга уулзалтын үеэр Ши Жиньпин дарга вакциныг Африкийн орнуудад хандивлах болно хэмээн амласан амлалтыг биелүүлж буй бодит үйл ажиллагаа юм гэжээ.
