Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 24-ний өдөр Вьетнам улсын даргатай утсаар ярьжээ.
Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Вьетнам нь уул усаараа залгалдсан найрсаг хөрш. Анд нөхөр болон ахан дүүсийн уламжлалт найрамдал нь хоёр нам хоёр орны хамтын нандин өв юм. Сайн хөршийн найрсаг харилцаа бол хоёр нам хоёр орны харилцааны хөгжлийн том хандлага мөн.
ХКН удахгүй 100 жилийнхээ ойг угтан авах гэж байна. Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах орчин үеийн байгуулалтын шинэ үйл явцаа эхлүүлээд байна. Вьетнам ч өөрийнхөө тогтоосон хоёр зуун жилийн зорилтынхоо төлөө тэмцэж байна. Хоёр тал стратегийн өндөрлөг болон алс хэтийн хараагаар хоёр нам хоёр орны харилцааг барьж, хоёр орны харилцааны зөв чиглэлийг бэхжүүлэх ёстой гэжээ. Хятадын нам Засгийн газар Вьетнамтай найрсаг харилцааны бодлого хэрэгжүүлж, Вьетнамын шинэ Засгийн газрын удирдах хамт олон Хятад хоорондын харилцааг өөрийнхөө дипломат бодлогын тэргүүлэх чиглэл болгосныг сайшааж байна" гэжээ.
