solongonews
Хятадтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2020-11-08 20:11
Хятадын олон улсын импортын III экспо Шанхай хотноо зохион байгуулагдаж байна.

     Хятад улс бол Тайландын хамгийн том худалдааны түнш, Тайландын үйлдвэр худалдааны салбар Шанхайд зохион явагдаж байгаа экспог маш чухалчлан үзэж, энэхүү тавцангаар дамжуулж Хятад, тэрчлэн дэлхийн олон улс орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байгаа юм. 

Тайландын худалдааны яамны Олон улсын худалдааг дэмжих газрын Гадаад зах зээлийг дэмжих газрын захирал Саган:

- Тайландын ерөнхий сайдын орлогч,  худалдааны яамны сайд Жү Линь Хятадын олон улсын импортын III экспоны онлайн нээлтийн арга хэмжээнд оролцсон. Удалгүй Худалдааны яамны хуралд Хятадтай эдийн засаг, худалдааны харилцаагаа өргөжүүлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллах ёстой гэж онцолсон байна.  Тэрээр мөн Олон улсын худалдааг дэмжих газрын Хятад хоорондын хийж байгаа хамтын ажиллагааны талаар танилцуулсан байна. 

Ши Жиньпин дарга тус арга хэмжээний нээлтийн ёслолд:

- Хятад улс нээлттэй байдлаа өргөжүүлж, дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах боломжийг нээхэд бэлэн байна. Хятад улс гурван жил дараалан импортын  экспо зохион байгуулж байгаа нь Хятад улсын гадаад нээлттэй байх алхаагаа ерөөс зогсоогүй гэдгийг харуулж байна. Түүнчлэн дэлхийн улс орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа улам нягт болж байгааг харуулж байна. Хятадын нээлттэй хамтын ажиллагааны тухай тодорхой мэдээ мэдээлэлд үндэслэн Тайландын Худалдааны яамны Олон улсын худалдааг дэмжих газар Хятад хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, өнөөгийн байдлаар 20 гаруй хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Тайландын бараа бүтээгдэхүүний  экспортыг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх болно гэж хэллээ. 

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл