solongonews
Ван И Монгол улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй утсаар ярив
2022-01-29 11:43
Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 01-р сарын 28-нд Монгол улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй утсаар ярив.

    Ван И5

- Алслан одож буй 2021 он бол ХКН болон Монгол Ардын Нам тус тус байгуулагдсаны 100 жилийн ой тохиосон жил юм. Энэ нь Хятад, Монгол хоёр орны хувьд маш чухал ач холбогдолтой. Дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын стратегийн удирдлага дор хоёр тал эв нэгтэй хамтран ажиллаж, цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, хоёр орны харилцаа шинэ хөгжилд хүрсэн. Өнгөрсөн онд миний бие Гадаад хэргийн сайд хатагтай таньтай хамт Тяньжин хотноо санал бодлоо гүнзгий солилцож, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, олон нийтлэг ойлголтод хүрсэн. Хятад, Монголын хамтын ажиллагаанд хүчтэй түлхэц өгч, Хятад, Монголын харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргахын тулд Монголын талтай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэж хэллээ.

 

 

 

   Батцэцэг Хятадын талд шинэ оны мэндчилгээ дэвшүүлээд Монгол улсын тахлын эсрэг тэмцлийн хамгийн хүнд хэцүү үед тууштай дэмжлэг үзүүлж, Монгол улс тахлыг ялан давахад чухал үүрэг гүйцэтгэсэн Хятад улсад гүнээ талархал илэрхийлжээ. Тэрээр:

- Монгол улс Хятад улстай харилцаагаа гүнзгийрүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, Хятад улсын хөрш орнуудтайгаа "Дотно найрсаг, хүртээмжтэй байх" дипломат үзэл баримтлалыг өндрөөр үнэлэн сайшааж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилгыг өндрөөр үнэлэн дэмжиж байна. Түүнчлэн ашигт малтмалын бүтээгдэхүүний худалдаа, хилийн боомтууд, дэд бүтцийн түншлэл, банк санхүү, байгаль орчныг хамгаалах зэрэг бүх салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд Хятадтай хэлхээ холбоогоо эрчимжүүлэхийг хүсэж байна гэж хэлэв.

 Б.Батцэцэг Бээжингийн өвлийн олимпын наадмыг Хятад улс амжилттай зохион байгуулахыг Монголын тал тууштай дэмжиж, спортыг улс төржүүлэхийг эсэргүүцэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлан өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцохоо хүсэн хүлээж байна хэмээн онцлов. 

Ван И:

- Монгол улстай хоёр талын хөгжлийн стратегийн уялдаа холбоо, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг Хятад улс дээд хэмжээнд чухалчилж Монгол улстай хамтдаа зохицуулалт, хэрэгжилтийг эрчимжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг илүү бодитой үр дүнд хүргэхэд бэлэн байна гэж илэрхийллээ. 

Ван И:

 - Олимпын наадам бол хүн төрөлхтний эв нэгдэл, нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монгол Улс БНХАУ-ын найрсаг хөршийн хувьд Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулахад Хятад улсыг үргэлж дэмжсээр ирсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцох хүсэлтэй байгаагаа хамгийн эрт илэрхийлсэн гадаадын удирдагчдын нэг бөгөөд спортыг улстөржүүлж байгааг эсэргүүцэж байгаагаа тодорхой илэрхийлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад хийх айлчлалыг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, олон талын зохицуулалт хийж, айлчлалыг бүрэн дүүрэн амжилттай болгох болно гэж онцлон тэмдэглэв.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.news.cn/world/2022-01/28/c_1128311407.htm
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл