
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 10-р сарын 30-нд Дэлхийн Худалдааны Байгууллагын ерөнхий захирал Ивиратай Ромд уулзав.
Ван И:
- Ши Жиньпин дарга "Их 20"-ийн Ромын дээд хэмжээний уулзалтад чухал үг хэлж, ДХБ-аар төв болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, ДХБ-ын сайдын зэрэглэлийн 12-р хурлыг үр дүн хүргэхийг онцлов. Энэ нь Хятад улс ДХБ-ын гүйцэтгэж буй үүргийг маш чухалчилж буйг харуулж байна. Энэ онд Хятад улс ДХБ-д элссэний 20 жилийн ой тохиож байна. Олон талт худалдааны тогтолцоог хэлбэрэлтгүй хамгаалагчийн хувьд Хятад улс талуудтай хамтран ажиллаж, дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлөх, дөхөм үзүүлэхэд хүчин зүтгэж, дэлхийн худалдааны тулгын чулууг бэхжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.

Ивира:
- Миний бие Ши Жиньпин даргын илтгэлийг сонсож, маш их урам авсан. Хятад улс ДХБ-д элссэний 20 жилийн ойн мэндийг хүргэе. Хятад улс ДХБ-д элссэн нь маш чухал ач холбогдолтой. ДХБ Хятадын оруулж буй хувь нэмэр, хүчин зүтгэлийг өндрөөр үнэлж байгаа бөгөөд Хятад улстай харилцаа холбоогоо бэхжүүлэн, ялангуяа сайд нарын зэрэглэлийн 12-р хурлыг зохион байгуулахад хамтран ажиллах болно гэж илэрхийллээ.
