Энэ сарын 23-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр Хятад, Арабын 5-р үзэсгэлэн яармагийн холбогдох байдлыг танилцуулав. Тэрээр:
- Тус үзэсгэлэн яармагийн үеэр цахим мэдээлэл, цэвэр эрчим хүч, шинэ хэлбэрийн материал, ногоон хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, "интернет+эрүүл эмчилгээ", аялал жуулчлалын хамтын ажиллагаа зэрэг салбарын 277 гэрээнд гарын үсэг зурж, хөрөнгө оруулалт болон худалдааны нийт хэмжээ 156.6 тэрбум юаньд хүрэх төлөвтэй байна. Хятад, Арабын үзэсгэлэн яармаг нь Хятад улс болон Арабын орнуудын "Бүс ба зам" төслийн хүрээнд байгуулсан чухал индэр юм. Үзэсгэлэн яармаг 4 хоног үргэлжлэх бөгөөд Хятад улсын дарга Ши Жиньпин үзэсгэлэнд баярын захидал илгээж, гадаадын 50 гаруй төлөөлөгч видеогоор илтгэл хийх болно.
Хятад, Араб бүх талаар хамтран ажиллах, хамтран хөгжих, ирээдүйд чиглэсэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулсан гурван жилийн турш хоёр талын хамтын ажиллагааны салбар улам өргөжин тэлж, хамтын ажиллагааны бодит үр дүнд хүрэв. 2020 онд Хятад, Арабын худалдааны хэмжээ 240 тэрбум ам.долларт хүрч, Хятад улс нь Арабын орнуудын хамгийн том худалдааны түнш орон болов. Өнөөдрийн байдлаар Хятад улс Арабын 19 орон, Арабын Холбоотой "Бүс ба зам" төслийн хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурав. Өнгөрсөн жилийн 07-р сард Хятад, Араб хоёр тал хамтран Хятад, Арабын анхдагч чуулга уулзалтыг зохион байгуулахаар санал нэгтэй зөвшөөрсөн. Хятадын тал Арабын орнуудтай хамтдаа Хятад, Арабын чуулга уулзалтыг сайтар зохион байгуулж, Хятад, Арабын хувь заяаны хамтын цогцыг урагшлуулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хувь нэмэр оруулахад бэлэн байна хэмээн тэрээр хэлсэн байна.
