solongonews
Ши Жиньпин Португалын ерөнхийлөгчид эмгэнэлийн цахилгаан илгээв
2021-09-13 20:23
БНХАУ-ын Ши Жиньпин Португалын ерөнхийлөгчид эмгэнэлийн цахилгаан илгээв.

БНХАУ-ын Ши Жиньпин 09-р сарын 12-нд Португалын ерөнхийлөгч асан Сампайо нас барсантай холбогдуулан тус улсын одоогийн ерөнхийлөгч Де Соузад эмгэнэлийн цахилгаан илгээв.

Ши Жиньпин эмгэнэлийн цахилгаандаа "Ноён Сампайо Португалын нэртэй улс төрч, удирдагч бөгөөд олон улсад маш их нэр хүндтэй хүн юм. Тэрээр ерөнхийлөгч байх хугацаандаа Макао эх орондоо амжилттай буцаж, Хятад, Португал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоов. Тэрээр ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусныхаа дараа Хятад, Португалын харилцааг удаан хугацаанд анхаарч, хоёр орны солилцоо, хамтын ажиллагааг дэмжсэн хэвээр байв. Би Хятад, Португалын харилцааны хөгжилд ихээхэн ач холбогдол өгч, хоёр орны уламжлалт найрамдлыг ахиулж, хоёр орон, хоёр ард түмний сайн сайхны төлөө төрөл бүрийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн тулд ноён ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Б.Сурнаа
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл