03-р сарын 01-ний өдөр:

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Украйны Гадаад харилцааны сайд Дмитро Иванович Кулебатай утсаар ярив.
03-р сарын 02-ны өдөр:

Хятад улс дахь усан доорх археологийн судалгаагаар олдсон хамгийн том бөгөөд хамгийн сайн хадгалагдан үлдсэн, асар олон тооны соёлын дурсгалт зүйлсийг агуулж байх магадлалтай эртний модон хөлөг онгоцны олдвор болох “Хөх мөрний аман дахь 2 тоот” эртний хөлөг онгоцыг мөрний ёроолоос албан ёсоор шүүж эхэлсэн байна.
03-р сарын 03-ны өдөр:
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба “БНХАУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортыг хөгжүүлэх, эрхийг хамгаалах” цагаан номыг нийтэлжээ.
03-р сарын 04-ний өдөр:
XIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны V чуулган Бээжин хотноо нээлтээ хийв.
03-р сарын 05-ны өдөр:
XIII сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын V чуулган нээлтээ хийв.
03-р сарын 06-ны өдөр:
Дэлхийн батланхамгаалахын анхны үзэсгэлэн Саудын Арабын нийслэл Рияд хотноо нээгдэж, Хятадын 8 аж ахуйн нэгж “Хятадын цэргийн аж үйлдвэр” нэртэйгээр үзэсгэлэнд оролцсон байна.
03-р сарын 07-ний өдөр:
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 49-р чуулган Хятад улсаас 2021 онд дурдсан “Хүний эрхийн салбар дахь хамтын ажиллагаа, хамтын ялалтыг дэмжих нь” тогтоолын шаардлагын дагуу цар тахлын үе ба цар тахлын дараах сэргээлтийн үед техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар симпозиум зохион байгуулав.
03-р сарын 08-ны өдөр:

Дарга Ши Жиньпин “03-р сарын 08”-ны олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Намын төв хорооны нэрийн өмнөөс бүхий л эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн ерөөл зөгнөлөө дэвшүүлсэн байна.
03-р сарын 09-ний өдөр:

Хятад иргэдийг Украйнаас буцаах долоо дахь удаагийн түр нислэг Ланьжөү хотод эсэн мэнд газардсан байна.
03-р сарын 10-ны өдөр:

Оросын гадаад хэргийн сайд Лавров, Украины Гадаад хэргийн сайд Кулеба нар Туркийн Анталья хотноо албан ёсоор хэлэлцээ хийсэн. Энэ нь 02 дугаар сарын 24-нд Оросын арми Украинд чиглүүлсэн цэрэг дайны ажиллагаа явуулснаас хойш хоёр орны дээд зиндааны албан тушаалтнууд анх нүүр тулан уулзаж байгаа явдал юм.
