10-р сарын 22-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр “БНХАУ НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээсний 50 жилийн ойг тэмдэглэх хурлын тухай танилцуулна уу?” гэсэн хүсэлтийн дагуу хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ:
“50 жилийн турш Хятад улс олон талт үзлийг өндөрт өргөж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо, олон улсын хуульд тулгуурласан олон улсын дэглэм, олон улсын үйл хэрэгт НҮБ гол чухал үүрэг гүйцэтгэх зэргийг тууштай хамгаалж ирсэн юм. 50 жилийн турш Хятад улс НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхийн энх тайвныг хамгаалан, хамтын хөгжлийг ахиулж ирсэн. Хятад улс болон НҮБ-ын хамтын ажиллагааны өнгөрсөн түүхийг эргэцүүлж, глобал засаглалын өөрчлөлт болон бүтээн байгуулалтын явцад Хятад улсын хуримтлуулсан туршлагаа дүгнэж, Хятад улс болон НҮБ-ын цаашдын хамтын ажиллагааг эхлүүлэх үүднээс 10-р сарын 25-нд Бээжинд “БНХАУ НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээсний 50 жилийн ойг тэмдэглэх хурал”-ыг зохион байгуулж, Хятад улсын дарга Ши Жиньпин үг хэлж, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, улс орнуудын элчин төлөөлөгчид, олон улсын байгууллагаас Хятад улсад суугаа дипломат төлөөлөгчид оффлайн болон онлайн хэлбэрээр хуралд оролцоно” гэжээ.
