solongonews
Ши Жиньпин Туркменистаны Ерөнхийлөгчид баярын захидал илгээв
2020-12-12 19:39
Ши Жиньпин Туркменистаны Ерөнхийлөгчид баярын захидал илгээв

 

 

12-р сарын 12-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Туркменистаны Ерөнхийлөгч Бердымухамедов-д баярын захидал илгээж, Туркменистан байнгын төвийг сахисан статустай болсны 25 жилийн ойд баяр хүргэв.

Ши Жиньпин баярын захидалдаа: Туркменистан байнгын төвийг сахисан статустай болсноос хойш, дэлхийн олон оронтой найрсаг хамтын ажиллагааны харилцааг идэвхтэй хөгжүүлж, бүс нутаг тэрчлэн дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахын төлөө чухал хувь нэмэр оруулсаар ирэв. Тогтвортой хөгжил, баялаг агуулгатай Хятад Туркменистаны стратегийн түншийн харилцаа нь уг хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэнэ. Би Хятад Туркменистаны харилцааг маш чухалчилж, ерөнхийлөгч Бердымухамедовтой хамт байж, Хятад Туркменистаны стратегийн түншийн харилцааг хамтаар ахиулан тасралтгүй урагш хөгжүүлж, хоёр ард түмэнд нэн их аз жаргал авчрахад бэлэн байна гэжээ. 

 

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл