Хүүхэд багачууд хүчирхэг бол улс орон хүчирхэг байж чадна. Хүүхэд багачуудыг идрүүн бядтай өсгөн хүмүүжүүлэх нь Ши Жиньпин даргын хэзээд анхаардаг явдал юм. Идэж өмсөхөөс авахуулаад бие сэтгэлийн эрүүл байдал хүртэл, сургуулийн боловсролоос нийгмийн бодит ажиллагаа хүртэл гээд хүүхдүүдийн “их бага асуудал”-ыг Ши Жиньпин дарга цөмийг сэтгэлдээ тээж явдаг.

Энэ оны эхээр Хятад улс ядуурлаас ангижрах шуурхай ажиллагаагаар бүх талын амжилт олсноо зарлав. Ядуурлаас ангижрах шуурхай ажиллагааны 8 жилийн замналаа эргэцүүлэхэд ядуу бүс нутгийн үндсэн боловсролыг сайтар чухалчлах нь нам болон Засгийн газрын эрс баримтлан ахиулсаар ирсэн чухал ажил юм. Ши Жиньпин олонтаа тэмдэглэхдээ "Ядуурлаас ангижрахад эрхбиш оюуны боловсролыг дэмжиж, ядуу бүс нутгийн хүүхдүүдэд сайн сайхан боловсрол олгох хэрэгтэй" гэжээ. Тэрээр дотооддоо ажиллахдаа байнга сургуулиудаар очиж, хүүхдүүдийн сурлага амьдралын байдалтай өөрийн биеэр танилцдаг юм.

Багачууд хүүхдүүдийн бие сэтгэлийн эрүүл байдал нь улс орон болон үндэстний ирээдүйтэй холбогддог. Энэ оны бүх Хятадын "Хоёр чуулган"-ы үеэр зөвхөн шалгалтын дүнг чухалчлахаас үүдсэн эцэг эхийн сэтгэлийн дарамтад чиглүүлэн Ши Жиньпин дарга сануулахдаа "хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлыг анхаарах хэрэгтэй" гэжээ.
