Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Кастиллод баярын цахилгаан илгээж, Бүгд найрамдах Перу улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэжээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа:
Хятад, Перу бол сайн найз, сайн түнш юм. Хоёр орон улс төрийн харилцан итгэлцэл, уламжлалт гүн зузаан найрамдалтай бөгөөд олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ. Хятад, Перугийн харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд тантай хамтаар энэ онд хоёр орон хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн боломжийг ашиглан, Хятад, Перугийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд гаргаж, хоёр орны ард түмэнд ашиг тус хүртээхэд бэлэн байна гэжээ.
