solongonews
Ван И Австралийн Гадаад хэргийн сайд Хуан Ин Шяньтай яриа хэлэлцээ хийв
2022-12-22 13:21
Ван И Австралийн Гадаад хэргийн сайд Хуан Ин Шяньтай Хятад-Австралийн стратегийн яриа хэлэлцээ хийв.

ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, ТЗ-ийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 12-р сарын 21-ний өдөр Бээжинд Австралийн Гадаад хэргийн сайд Хуан Иншяньтай 6-р ээлжийн Хятад, Австралийн гадаад харилцаа болон стратегийн хэлэлцээ хийв.  

Ван И "Энэ удаагийн айлчлалт нь Хятад, Австралитай гадаад харилцаа байгуулсан албан мэдээний 50 жилийн ойтой давхцаж, чухал тэмдэглэлтэй ач холбогдолтой юм гэж илтгэв. Хятад Австралийн харилцаа урт хугацааны турш Хятад болон хөгжсөн орнуудын харилцааны тэргүүн эгнээнд байж, хоёр орон болон хоёр орны ард түмэнд үнэн бодитой буян үйлдэж ирсэн билээ. Өнгөрсөн хэдэн жилд, Хятад, Австралийн харьцаа хүчирдэл ба харш саад тотгортой тулгарсан нь бидний харахыг хүсэхгүй байна, үүний сургамж нь гүйцэд шингээж авах хэрэгтэй. Хятад, Австралид түүхэн гомдол байхгүй бөгөөд үндсэн ашиг сонирхлын зөрчил байхгүй тул харилцан хэрэгцээтэй түнш болж чадах нь зүйтэй. Хятад, Австралийн бүх талын стратегийн түншлэлийн харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа бөгөөд мөн Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад ашигтай юм" гэв.  

Ван И хэлэхдээ "Австралийн засгийн газар хоёр талын харилцааг сайжруулан хөгжүүлэх талаар олон удаа идэвхтэй хүсэл эрмэлзэлтэй байсныг Хятад орон үнэлж, хоёр тал Ши Жиньпин дарга болон Албанийн ерөнхий сайд Бали хоорондын уулзалтын чухал нэгдмэл ойлголтыг хамтаар хэрэгжүүлж, дипломат харилцаа байгуулсны 50 жилийн ойг тэмдэглэх замаараа анхны зорилтоо зохицуулж, чиглэлээ дахин цэгцэлж, зөв харилцан танин мэдэх, боловсронгуй зэрэгцэн орших замаар харилцан хүндэтгэж, адил бус талаа хайж, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх, хоёр талын харилцааг цаашид сайжруулан, тогтвортой хөгжлийг ахиулна" гэв.  

Хуан Иншянь илтгэхдээ "Тогтвортой бүтээлч чанартай Австрали, Хятадын харилцаа нь хоёр улс болон тус газар орны ашиг тусад нийцнэ гэжээ. Австралийн Засгийн газар нэг Хятад улс байх бодлогыг баримталж, хоёр орны санал зөрөлдөөнийг томруулахгүй, сайн удирдаж, Австрали, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг сэргээж хөгжүүлнэ" гэжээ. 

Хэлэлцээ хийсний дараа, хоёр талаараа Хятад, Австралийн гадаад харьцаа болон стратегийн ярилцааны үр бүтээлийн хамтын илэрхийлэлт хийв.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл