
Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Москвагийн Их театрт болсон ойн баярын арга хэмжээнд оролцож, урлагийн тоглолт үзсэн байна.
Мөн өдөр Москва хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар "Стратегийн түншлэлийн иж бүрэн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зуржээ. Хятад Оросын харилцааг эрчимжүүлэх нь түүхэн шаардлага бөгөөд хоёр талын стратегийн хэлбэрэлтгүй сонголт гэдгийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийх үеэрээ онцолсон юм.
