solongonews
Eрөнхий сайд Ли Кэчян Хятадын эмч нарын баярт зориулан чухал заавар өгчээ
2019-08-20 21:07
Eрөнхий сайд Ли Кэчян Хятадын эмч нарын баярт зориулан чухал заавар өгчээ.

2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хятадын эмч нарын баяр тохиож, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал заавар өглөө.

Зааварт: Эмч хүн бол эрүүл мэндийн элч. Эрүүл мэнд, анагаахын салбарт ажиллаж буй өргөн олон эмчилгээний ажилтнууд иргэдийн эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлыг сахин хамгаалж, өндөр мэргэжил, сайн үйлчилгээгээрээ ард түмний эрүүл мэндэд үйлчилж, эрүүл Хятад орны бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэж байна. Эмч нарын баярыг тохиолдуулан, нийт эмчилгээний ажилтнуудад баярын өдрийн дотнын мэндчилгээ, сайн сайхны хүсэл зөгнөлөө дэвшүүлж байна. Орон нутгууд, холбогдох байгууллага нэгжүүд эрхбиш Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаа удирдуулж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр тогтоол, ажлын байршуулалтыг хянуур хэрэгжүүлэн, эрүүл мэнд, эмчилгээний салбарын бүтцийн өөрчлөлтийг түргэтгэн, өргөн олон эмчилгээний ажилтнуудын гол хүчний үйлдлийг улам сайн бадруулж, тэдний цалин орлого, урамшууллын тогтолцоог улам боловсронгуй болгож, бүх нийгмээрээ эмч нарыг хүндэтгэх уур амьсгалыг бэхжүүлэх хэрэгтэй. Өргөн олон эмчилгээний ажилтнууд ажил үйлсээ улам хүндэтгэж, хүний амь нас, эрүүл мэндийн төлөө улам шаргуу зүтгэж, бүх сэтгэл бүх зоригоороо ард түмэндээ үйлчлэх хэрэгтэй гэжээ.

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл