
Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 03-нд Дорнын эдийн засгийн 6 дахь форумын нээлтийн ёслолд видео хэлбэрээр оролцон үг хэлэв.
Дарга Ши Жиньпин:
- Өнөөдөр Хятадын ард түмэн Японы түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн, Дэлхийн фашистын эсрэг дайнд ялалт байгуулсны 76 жилийн дурсгалт ой тохиож байна. Олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн 2-р дайны ялалтыг тууштай хамгаалж, түүхийн үнэнийг дээдлэн, түүхээсээ сургамж авч, ирээдүйгээ цогцлоох хэрэгтэй. Энэ оны 06-р сард миний бие Путин ерөнхийлөгчтэй видео уулзалт хийж, "Хятад, Оросын найрамдал, хамтын ажиллагааны гэрээ"-г сургах тухай зарлаж, Хятад, Оросын стратегийн болон ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар шинэ нийтлэг ойлголтод хүрсэн юм. Шинэ эрин үеийн Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа эрч хүчтэй, ирээдүй нь гэгээн саруул байх болно гэдэгт бат итгэлтэй байна гэж хэллээ.
Тэрээр:
- Өдгөө дэлхийн байдалд гүнзгий өөрчлөлт гарч, цар тахлын байдал тогтворгүй, дэлхийн эдийн засгийн сэргэлт хүндрэлд учирч байна. Зүүн Хойд Азийн бүсийн хамтын ажиллагаа томоохон сорилтод тулгарч байгаа ч маш чухал боломж нүүрлэж байна. Талууд бүс нутаг, дэлхий нийтийн төлөө ажиллаж, бэрхшээлийн даван туулж хамтдаа хөгжих ёстой гэж онцоллоо.
Ши Жиньпин дарга:
- Энэ онд ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятад улс социализмын орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ гараагаа эхлүүлсэн юм. Хятадын тал талуудтай хамтран хүчин зүтгэж, олон талт үзлийг баримтлан, үнэнч итгэлтэй, харилцаагаа бэхжүүлэн, хамтран ажиллан, хамтдаа хөгжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах зорилтын төлөө зүтгэцгээе гэж илэрхийллээ.
Дорнын эдийн засгийн 6 дахь форум 09-р сарын 02-ноос 04-ний өдрүүдэд Оросын Владивосток хотноо "Дэлхийн өөрчлөлтийн нөхцөл байдал дахь Алс Дорнодын шинэ боломж" сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
