Хойд Ян Тай уулнаас эх авч, өмнөд Шэнь Жэнь булан хүрэх 13.7 км урт Да Ша гол нь Нань Шань дүүргийн муухай үнэртэй гол байснаа одоо харин хүмүүсийн аялан тойрох үзмэрийн газар болж өөрчлөгдсөн байна.
Гол дагуу өвс ногоо хөхрөн, галуу шувуу олширчээ; Tencent, ZTE, DJI зэрэг олон зуун өндөр технологийн компаниуд нийлээд "инновацийн өргөн гудамж"-ийг буй болж, Юуай Хай гудамж, Их Сургуулийн Хот, Шэнь Жэнь булангийн супер төв оффисын бааз зэрэгтэй холболдож, Шэнь Жэнь хотын "инновацийн нэрийн хуудас" болсон байна.
Да Ша гол, Нань Шань дүүрэг нь Шэнь Жэнь хотын өндөр чанартай хөгжлийг харуулж чадах юм, мөн Хятадын хөгжлийн үзэл баримтлал шинэчлэн өөрчлөгдсөн гэдгийг харуулж чадна.
Нэг улс орон ямар хөгжлийн үзэл баримтлалыг сонговол тийм хөгжлийн замаар замнах болно.
Инноваци, уялдаа холбоо, ногоон хөгжил, нээлттэй байдал, ашиг тусаа хуваалцах-5 жилийн өмнө ХКН-ын XVIII Төв Хорооны 5-р бүгд хурлаас хөгжлийн таван үзэл баримтлалыг дэвшүүлж, өндөр түвшний хөгжлийг түлхүү ахиулахад шинжлэх ухааны онолын удирдамж, үйл ажиллагааны удирдамж хангаж өгсөн байна.
13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Ши Жиньпин нөхрөөр ахлуулсан намын төв хорооны хүчтэй удирдлага дор, бүх улсын хэмжээнд хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, хөгжлийн явцад тулгарсан асуудлыг эрчимтэй шийдвэрлэж, хөгжлийн давуу талыг буй болгож, Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг түлхүү ахиулж тасралтгүй шинэ амжилтад хүрсэн байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд инноваци хөгжлийн эрч хүч нэмэгджээ
Хятад улсын судалгааны салбарын хөрөнгө оруулалт 2.06%-иас 2.23% болж, суурь судалгааны санхүүжилт бараг дахинаар нэмэгдэж, дэлхийн инновацийн индексийн зэрэглэл 29-ээс 14-т хүрчээ. Улсын инновацын бүтээн байгуулалтад томоохон ахиц дэвшил гарлаа.
“Хятадын тэнгэрийн нүд”-ийг угсарч ашиглан, квант мэдээлэл, төмөр дээр суурилсан хэт дамжуулалт, үүдэл эс зэрэг салбарт томоохон амжилтад хүрсэн; C919 том оврын онгоц тэнгэрт нисэж, Хонконг-Жү Хай-Макао гүүр албан ёсоор ашиглалтад орсон, “Бэй Дөү” навигацын системийн ашиглалтад орсон, 5G сүлжээ хурдацтай хөгжиж, дижитал эдийн засаг ДНБ-ий 30 гаруй хувийг эзэлж байх. Эдгээр инновацын ололтууд нь Хятадын өндөр чанартай хөгжлийг дагуулан дэмжиж, тасралгүй шинэ үр дүнд хүргэж байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд уялдаа холбоотой хөгжил олон талаар цэцэглэн хөгжсөн юм
Байнгын оршин суугчдын хотжилтын түвшин 2019 оны эцсээр 60.6% болж, 2015 оныхоос 4.5 пунктээр өсжээ; хөдөө орон нутгийн үйлдвэрлэл, амьдрах нөхцөл мэдэгдэхүйц сайжирч, хот хөдөөгийн уялдаатай хөгжил шинэ шатанд орсон байна.
13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд, Хэ Бэй мужид Шюн-Аний шинэ бүс байгуулж, Гуан Дүн-Хонконг- Макаогийн их булангийн бүсийг бүтээн байгуулжээ. Хөх мөрний гурвалжин хойгийг нэг цогцоор хөгжүүлж, Шар мөрний сав газрын экологийг хамгаалж, өндөр чанартай бүтээн байгуулалт хийхийг үндэсний стратеги болгож, томоохон бүс нутгуудын уялдаатай хөгжлийн стратегийн хэрэгжилтийг хурдасгасан байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд ногоон хөгжил тогтвортой урагшилж байна
2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүний нэг нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээ 2015 онтой харьцуулахад 13.2%-иар буурсан байна. Тусгай орны зэрэглэлээс дээш 337 хотод агаарын чанар сайтай өдрүүдийн эзлэх хувь 82%-д хүрч, гадаргуугийн усны чанар III зэрэглэлд хүрсэн буюу түүнээс дээш түвшинд эзлэх хувь 74.9%-д хүрчээ. Экологийн бүтээн байгуулалт урьд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй эрчимтэй явагдаж, экологийн орчны ерөнхий чанар сайжирсан байна.
Үйлдвэрлэлийн зохион байгуулалт, бүтцийн талаар оновчтой тохируулж, "тархай бутархай, бохирдолтой" аж ахуйн нэгжүүдийг хүчтэй засжээ; ногоон байгууламж, ногоон зам тээврийг эрчимтэй хөгжүүлжээ; амьдралын хог хаягдлыг ангилж, нийтийн тээврээр зорчих, хоол хүнсээ арвилан нандигнахыг сурталчилсан байна. Ногоон хөгжил нь Хятадын өндөр чанарын хөгжлийн тод онцлог болж байгаа юм.
Сүүлийн 5 жилийн хугацаанд нээлттэй хөгжил нь чиг хандлага болсон байна
Хятад улсын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт өртөг дэлхийн хэмжээнд нэгдүгээрт бичигджээ. 2019 онд гадаадын капиталын ашиглалтын хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрэв. Хятадын тоног төхөөрөмж, технологи, стандарт, үйлчилгээ тогтвортойгоор "гадагшаа гарч" байна. Хятад улсын гадаадад нээлттэй бодлого нэн дээд түвшинд шилжиж, гадаад эдийн засгийн шинэ давуу тал хурдацтайгаар бүрдэж байна.
Хятад улс 138 орон, олон улсын 30 байгууллагатай “Бүс ба зам”-ыг хамтарсан байгуулах хамтын ажиллагааны 200 баримт бичигт гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу 21 чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулан, Хай Нань нь эх газрын анхны чөлөөт худалдааны боомт болж, дэлхийн бизнесийн орчны зэрэглэл 2019 онд 31-д орж, нээлттэй эдийн засгийн шинэ системийг байгуулах ажлыг түргэтгэв.
Сүүлийн 5 жилийн хугацаанд хөгжлийн ашиг тусаа хуваалцаж иргэдийн амьжиргаанд ашиг тус хүртээв
Хөдөөгийн 50 сая гаруй ядуу хүн ам “туйлын ядуурал”-аас ангижрав. Ядуурлын тохиолдол 2016 онд 4.5% байсан бол 2019 онд 0.6% болтлоо буурч, бүс нутгийн нийт ядуурлыг үндсэндээ шийдвэрлэж, ядууралтай тэмцэх ажил тодорхой амжилтад хүрсэн байна.
Хот суурингийн 60 сая гаруй ажлын байр шинээр буй болж, нийгмийн хамгааллын тогтолцоо улам бүр сайжирсаар байна. 2019 онд Хятадын иргэдийн нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 2015 онтой харьцуулахад 39.9% -иар өсөж, дунд орлоготой хүний цар хүрээ үргэлжлэн өргөжиж, 2019 онд Хятадад дундаж наслалт 77.3 хүрсэн байна. Хөгжлийн үр дүнгээ бүх хүмүүст илүү тэгш хүртээж, хүмүүсийн амьдралын чанар эрс сайжирсан байна.
"13-р таван жилийн төлөвлөгөө"-г эргээд харахад 1.4 тэрбум Хятадын бүх ард түмний зүтгэл чармайлтаар Хятадын хөгжил шинэ түвшинд гарчээ. Хүрч ирэх гэж байгаа "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд ард түмнээр төв болгож, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, Хятад улс өндөр чанартай хөгжлийн замаар замнах шинэ хуудсыг нээх болно.

Бээжингийн цаг агаар тунгалаг, хотын гол барилгууд саадгүй харагдана. /09-р сарын 17-нд/ Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Ван Жяньхуа

Шэнь Жэнь хотын Нань Шань дүүргийн Да Ша голын хөвөөн дэх шинжлэх ухаан, технологийн парк (2020 оны 09-р сарын 27-нд нисэх дроноор авсан зураг) Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Мао Сычянь
