solongonews
Ши Жиньпин Боливийн ерөнхийлөгч Луис Арсетэй утсаар ярив
2021-01-29 15:30
Ши Жиньпин Боливийн ерөнхийлөгч Луис Арсетэй утсаар ярив.

Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 28-ны орой Боливийн ерөнхийлөгч Луис Арсетэй утсаар ярив.

Ши Жиньпин хэлэхдээ: Хятад, Боливи дипломат харилцаа тогтоосноос хойших 36 жилийн турш хоёр орны харилцаа тогтвлортой урагшилж ирлээ. Хятадын тал Боливийн талыг ямагт сайн анд, сайн түншээ гэж үздэг бөгөөд Хятад Боливийн стратегийн түншийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилдаг. Боливийн тал өөрийн орынхоо байдалд нийцсэн хөгжлийн замналаа хайн сүвэгчлэхийг Хятадын тал дэмжих бөгөөд Боливийн талтай бодлогын зохицуулалтаа нэмэгдүүлж, төр улсын засаглалын туршлагаасаа харилцан суралцаж, улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлэн, харилцан дэмжин туслахад бэлэн байна. Боливийн тал Хятадын олон улсын импортын экспо зэрэг индрийг сайтар ашиглан чанарлаг, өвөрмөц илүү олон бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулахыг сайшааж байна. Хоёр талын компаниуд хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахилгаан холбоо зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөж, түүнчлэн цар тахлын нөхцөл байдлыг бодолхийлсэн урьдач нөхцөлийн дагуу хүмүүнлэгийн солилцоо, орон нутгуудын хамтын ажиллагааг ахиулахыг Хятадын тал дэмжинэ. Хоёр тал НҮБ зэрэг олон талт конвенц дахь хамтын ажиллагаагаа нягтруулж, хөгжиж буй орнуудын зүй ёсны ашиг тусыг хамтаар хамгаалж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг урагшлуулах нь зүйтэй. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр Хятад Боливийн стратегийн түншийн харилцаа тасралтгүй шинэ үр бүтэмжид хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэв.

Луис Арсе хэлэхдээ: Воливи, Хятад бат бэх уламжлалт найрамдалтай юм. Боливийн тал Хятад улс хоорондын ахан дүүс мэтийн найрамдлаа нандигнадаг бөгөөд Боливи Хятадын харилцааг бэхжүүлэн, улам нягт болгохыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Боливийн тал “КОВИД-19” цар тахлын эсрэг тэмцэхэд Хятадын тал нандин дэмжлэг үзүүлсэн явдалд талархаж байгаагийн зэрэгцээ цаашид ч Хятадын тал туслалцаа дэмжлэгээ үзүүлнэ гэдэгт найдаж байна. Хятадын талын хамт хөгжлийн стратегийн холболтоо нэмэгдүүлж, олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Боливи Хятадын стратегийн түншийн харилцааг дэвшүүлээд шинэ шатанд хүргэхэд Боливийн тал бэлэн байна. Хятадын талтай хамтдаа Бүс ба замыг идэвхтэй бүтээн байгуулж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад Боливийн тал бэлэн байна гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл