solongonews
Ши Жиньпин Бангладешийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Трупуд баяр хүргэв
2023-04-24 18:46
Ши Жиньпин Бангладешийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Трупуд баяр хүргэв.

Хятад улсын дарга Ши Жиньпин Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон  Мухаммед Шехабуддин Трупуд 04-р сарын 24-нд цахилгаан илгээж, баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Бангладеш бол уламжлалт найрсаг хөрш юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон цаг үргэлжид бие биеэ харилцан хүндэтгэж, эрх тэгш байж, өөрсдийн язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар харилцан бие биеэ дэмжиж, улс орнууд найрсаг зэрэгцэн оршиж, харилцан ашигтай хамтран ажиллах үлгэр жишээ болсон юм. Би Хятад, Бангладешийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, ерөнхийлөгч Трупутай хамт хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг урагшлуулж, "Бүс ба зам"-ыг хамтдаа чанартай бүтээн байгуулж, Хятад, Бангладешийн стратегийн хамтын ажиллагаа, түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлж, хоёр ард түмэнд аз жаргал авчрахад бэлэн байна" гэжээ. 

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл