Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 07-нд ОУОХ-ны дарга Томас Бахтай утсаар ярьжээ.
Томас Бахын ОУОХ-ны даргаар улиран сонгогдсонд Ши Жиньпин баяр хүргээд "Томас Бахын удирдлага дор ОУОХ талуудтай хүчээ хамтатгаж, Олимпын спортын эрчтэй хөгжлийг дэмжсээр ирсэн. Цар тахал тархан дэгдсэнээс хойш ОУОХ маш олон ажил хийж, дэлхийн цар тахлын эсрэг тэмцэлд өөрийн гэсэн хүчин зүтгэл оруулсан. Цар тахлын тархан дэгдэгт нь спортын арга хэмжээд маш их хохирол учрууллаа. Хятад улс ОУОХ-ны ажлыг үргэлжлэн дэмжиж, Токиогийн Олимпыг зохион байгуулахыг дэмжих болно. Мөн ОУОХ-тай вакцины талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тамирчдын уралдаан тэмцээнд аюулгүй оролцоход баталгаа хангахад бэлэн байна" гэжээ.
