solongonews
Ши Жиньпин Польшийн ерөнхийлөгчтэй утсаар ярив
2021-03-02 20:51
Ши Жиньпин Польшийн ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 03 дугаар сарын 01-нд Польшийн ерөнхийлөгч Дудатай утсаар ярьсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ "Польш улс нь Төв, Зүүн Европын том орон бөгөөд Европын холбооны чухал гишүүн юм. Хятадын тал Хятад Польшийн харилцааг дээд хэмжээнд чухалчилсаар ирсэн юм. Цар тахал дэгдсэний дараа Хятад Польш хоёр орон харилцан туслалцаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажил, үйлдвэрлэлийг сэргээх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж, хоёр орны найрамдлын шинэ хуудсыг бичсэн юм. Өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Польш хоёр орон стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, янз бүрийн эрсдэл, сорилтод хамтран хариу арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хятадын тал Польшийн талтай хамтдаа хоёр орны харилцааг шинэ жилд улам сайн хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо "Хятад улс Польшийн талтай нэгдсэн сэргийлэлт болон цар тахлаас урьдчилан сэргийлэх туршлагаа солилцож, хүмүүсийн харилцааг дэг журамтай сэргээхэд бэлэн байна. Хятадын тал Польшийн талын хэрэгцээ шаардлагад үндэслэн вакцин хангахад бэлэн байна. Цар тахлын үеэр Хятад Польш чиглэлийн Хятад-Европын галт тэрэгний аялал, ачааны хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь Хятад, Польш, Хятад-ЕХ-ны нийлүүлэлтийн сүлжээний харилцан хамаарал, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны асар их боломжийг харуулсан юм. Хятад Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны хүрээнд Польшийн хөдөө аж ахуйн нэн олон шилдэг бүтээгдэхүүнийг импортлоход бэлэн байна" гэжээ.

Дуда илэрхийлэхдээ "Ши Жиньпин даргын 2016 онд Польш улсад хийсэн төрийн айлчлал нь Польш, Хятадын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон. Саяхан Ши Жиньпин дарга Төв, Зүүн Европын орнууд-Хятадын удирдагчдын видео уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь Төв, Зүүн Европын орнууд болон Хятад улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Төв, Зүүн Европын орнуудад цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд туслахад чухал ач холбогдолтой юм. Польшийн тал Ши Жиньпин даргын шинэ коронавирусний вакциныг дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгох амлалтыг өндрөөр үнэлж буй бөгөөд Төв Зүүн Европын орнуудтай вакцины хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна. Хятад Европын ээлжийн галт тэрэг хижигтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Польшийн тал Төв Зүүн Европын орнуудын Хятадтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явцад шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэжээ. 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Синьхуа нет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл