
2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Элчин сайд Чай Вэньрүй МҮОНТ, ТВ2 телевизээр дамжуулан Монголын ард түмэнд шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхрээр нь хүргэж байна.
Сайн байна уу найзуудаа! Удахгүй 2022 он хүрч ирлээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэрийн өмнөөс болон хувийн зүгээсээ Монгол улсын найз, нөхөд нартаа шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, чин сэтгэлийн ерөөл дэвшүүлье!
Өнгөрсөн 2021 он бол ололт амжилт, сорилт бэрхшээлүүд зэрэгцэн оршсон жил байлаа. Дэлхийн Улс орнууд шинэ коронавирусын тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад ихээхэн ахиц дэвшил гаргаж, вакцинжуулалтын хэмжээ тасралтгүй нэмэгдэж, дэлхийн эдийн засаг бүхэлдээ сэргэх хандлагатай байна. Нөгөөтэйгүүр, шинээр хувьсал гарсан коронавирус тасралтгүй үүсэн буй болж, тахал өвчин удаа дараа дэгдэлт болсон зэрэг бусад хүчин зүйлүүд нь эдийн засгийн сэргэлтийн тодорхойгүй байдал, тогтворгүй байдлыг нэмэгдүүлж, дэлхий дахинд ноцтой сорилттой тулгарсаар байна.
Хятад улс дэлхийн ээдрээтэй, хүнд хэцүү байдалтай цар тахал, эдийн засгийн нөхцөл байдалд тайвнаар хандаж, хүндрэл бэрхшээлтэй тулгарч, дунд зэргийн чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах 100 жилийн зорилтоо амжилттай биелүүлж, орчин үеийн социалист улсыг бүх талаар бүтээн байгуулах хоёр дахь 100 жилийн зорилтын шинэ аянаа эхлүүллээ. Хятад улс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохицуулж, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг үр дүнтэй баталгаажуулж, үүний зэрэгцээ өөрчлөлт нээлтийг тасралтгүй гүнзгийрүүлж, өндөр чанартай хөгжлийг ахиулснаар эхний гурван улиралд эдийн засаг 9.8 хувиар нэмэгдэж, урт хугацааны сайн сайхан үндсэ суурь өөрчлөгдөхгүй хөгжиж байна. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг бүтээн байгуулах томоохон орны үүрэг хариуцлагаа чин сэтгэлээсээ биелүүлж, өөрийн хөгжлийг хамгаалахын зэрэгцээ дэлхийд ашиг тусаа хүртээхийг хичээж байна. Хятад улс цар тахал урьдчлан сэргийлж чадсан бөгөөд эдийн засгийн өсөлтөө баталж, дэлхий дахиныг эмнэлгийн хэрэгсэл, вакцин, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангаж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах, олон улсын арилжаа худалдааны эргэлтийн тогтвортой байдалд баталгаа хангаж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахад асар их хувь нэмэр оруулжээ. Түүнчлэн Хятад улс энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа ялалт байгуулах тугийг өндөрт барьж, ойр дотно, чин үнэнч, багтаамжтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг болон хөрш орнуудад нөхөрсөг байх, түншлэх хөрш орнуудын гадаад бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, олон улсын харилцааны шинэ хэв загварыг буй болгохыг ахиулж, ардчилалтай олон улсын харилцааг байгуулхыг дэмжин ажиллаж, эмх замбараагүй болсон дэлхийн байдалд илүү тогтвортой, эерэг энергийг оруулж байна.
Өнгөрсөн онд Монгол Улс шинэ коронавирусний цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч, нааштай үр дүнд хүрч байгаад баяртай байна. Монгол Улс зургаан том чиглэлээр сэргэн мандалтын бодлого дэвшүүлж, цаашдын хөгжлийн иж бүрэн төлөвлөгөөг гаргасан. Сэргэн мандалтын бодлого хэрэгжсэн өдөр бол Монгол Улсын сэргэн мандалтын цаг үе болно хэмээн миний зүээг үзэж байна.
Өнгөрөн одож буй 2021 онд Хятад, Монгол хоёр улс бие биенээ үргэлжлүүлэн дэмжиж, хамтдаа чармайн, тахлын үед хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөөх хамтын ажиллагааг түлхүү ахиулжээ. Ши Жиньпин дарга, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, УТЗЗ-ийн дарга Ли Жаньшү нар тус тус Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Заанданшатар, Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ нартай утсаар болон видео бичлэгээр харилцан ярилцсан нь талуудын стратегийн харилцаа холбоо, улс төрийн харилцан итгэлцлийг үр дүнтэй гүнзгийрүүлж, цар тахлыг даван туулах, эдийн засгийн сэргэлт, хөгжлийг ахиулах, хоёр талын хамтын ажиллагааг сэргэх болон хөгжүүлэх талаар чухал үүрэг гүйцэтгэсэн.
2022 он бол итгэл найдвар, боломжоор дүүрэн жил юм. Монгол Улс бол БНХАУ-ын сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. Бид Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэх нь хөрш орнуудын гадаад харилцааны чухал чиглэл гэж үздэг. Бид Монгол Улстай өндөр, дээд түвшний харилцаа, бодлогын уялдаа холбоогоо улам бэхжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, төрийн засаглал, удирдлагын туршлага солилцож, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн сайхан төлөвлөгөөг хамтран гаргахад бэлэн байна.
Эцэст нь би Монголын ард түмэндээ шинэ оны мэндийг дахин дэвшүүлье!
