БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 25-нд Ардын Их Хурлын Танхимд Бразилын ерөнхийлөгч Жайр Болсоноротой уулзав.

Ли Жаньшү: - Хятад, Бразил бол чухал нөлөө бүхий хөгжиж буй томоохон орон, шинэ хөгжиж буй зах зээлийн орон юм. Хоёр орны харилцаа хоёр талт харилцаанаас хальж, стратегийн, бүх талыг хамарсан харилцаа болоод байна. Өнөөгийн олон улсын нөхцөл ээдрээтэй байгаа биед Хятад, Бразил бүх талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгох, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад ашигтай юм. Хоёр тал Ши Жиньпин дарга болон Ерөнхийлөгч таны бие хоёрын хамтын удирдлагаар өөрсдийн амин чухал асуудал, анхаарал хандуулж буй асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэн, Хятад, Бразилын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шат ахиулах ёстой. БХАТИХ Бразилын парламенттай харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад, Бразилын ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулахад хууль зүйн баталгаа, дэмжлэг үзүүлэх болно гэжээ.
Болсоноро: - Хятад улс бол агуу орон. Бразилын шинэ засгийн газар Хятад улстай тогтоосон харилцаагаа чухалчлан, Хятад улсыг чухал түнш хэмээн үзэж, Хятад улстай харилцаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны найрамдлыг бэхжүүлэн, хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
