Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийн аюулгүй байдлын сайд Жао Кэжи энэ сарын 30-нд Бээжинд Хойд Солонгосоос Хятадад суугаа элчин сайд Ли Лон Намтай уулзав.
Жао Кежи хэлэхдээ "Хятадын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон Хойд Солонгосын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Чен Ун нарын стратегийн удирдлага дор, Хятад, БНАСАУ-ын харилцаа түүхийн шинэ хуудсыг нээсэн. Хятад улс БНАСАУ-тай хамтран хоёр тал, хоёр улсын дээд удирдагчдын чухал зөвшилцлийг нухацтай хэрэгжүүлэх, стратегийн харилцаа холбоог бэхжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр орны аюулгүй байдал, хил орчмын бүс нутгийн тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахад бэлэн байна. Хятад, БНАСАУ -ын уламжлалт найрамдлыг хамгаалах, бэхжүүлэх, хөгжүүлэхийг эрмэлзэж, хоёр орны социалист үйл хэргийг тасралтгүй шинэ үр дүнд хүргэнэ" гэжээ.
Ли Лон Нам харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хойд Солонгос, Хятадын харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Жао Кежи Хойд Солонгосоос Хятадад суугаа элчин сайд Ли Лон Намтай уулзав
2021-08-31 09:53
Жао Кежи Хойд Солонгосоос Хятадад суугаа элчин сайд Ли Лон Намтай уулзав.
Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
