Хуралд Улаанцав хотын хариуцлагатай албанаас 70 жилийн туршид XVIII их хурлаас хойших Улаанцав хотын хөгжил, амжилт бүтээлийг танилцуулж хэвлэл мэдээллийн ажилтны асуултад хариулсан байна. Намын төв хорооны анхаарал халамж болон Өөртөө засах орны намын хороо, Засгийн газрын удирдлагаар Улаанцав хотын иргэдийн хүнд бэрхийн өмнө өвдөг нугаралтгүй, бэрхшээлийн өмнө бие бөхийхгүй түүхт чанартай амжилтыг магтан дуулсан байна. Соёл, аялал жуулчлал нь Улаанцав хотын стратеги чанартай аж үйлдвэрлэл болон хөгжиж, 4A зэрэглэлийн жуулчлалын 11 бааз, дотоод, гадаадын жуулчлагчдын хүлээн авалт нь жил бүр нэмэгдэж байна. Зүүн барууныг нэвтрүүлж, өмнө умрыг холбосон хилийн дотно 6 зурвас төмөр зам, 3 зурвас хурдны зам сүлжилдсэн Улаанцав хот нь зүүн хойд, умард орон, баруун хойдын замын уулзвар, Хятад улс ба Монгол, Орос, Зүүн Европын улсуудын хооронд нэвтрэх чухал цэг болсон байна. Улаанцав хот Ши Жиньпин даргын шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлого болгон “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, агуу их Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх”-д хувь нэмрээ өргөж байна.
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх Улаанцав хотын сонин мэдээ нийтлэх хурал болов
2019-09-25 16:58
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх Улаанцав хотын сонин мэдээ нийтлэх хурал 09-р сарын 24-ний өдөр Хөххотод болсон байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
