БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09-р сарын 10-нд Олон улсын үр тарианы алдагдлыг бууруулах бага хуралд мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Тэрээр: Үр тарианы аюулгүй байдал бол хүн төрөлхтний оршин тогтнолтой холбогдсон амин чухал асуудал бөгөөд үр тарианы алдагдлыг бууруулах нь хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах чухал арга зам юм. Өдгөө цар тахал дэлхий дахинд тархаж, үр тарианы аюулгүй байдалд томоохон сорилт учруулаад байгаа тул улс орнууд даруй арга хэмжээ авч, үр тарианы алдагдлыг үнэнхүү бууруулах хэрэгтэй болоод байна.
Олон улсын үр тарианы алдагдлыг буруулах бага хурлыг зохион байгуулах нь өнгөрсөн онд болсон 20-ын бүлгийн удирдагчдын 15-р чуулга уулзалт дээр Хятадын талын дэвшүүлсэн санаачилга юм. Талууд энэхүү хурлын боломжийг ашиглан хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, өлсгөлөн, ядуурлыг арилгах зорилгод хүч сэлбэж, дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг хамгаалж, улмаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад улам их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэж тэмдэглэсэн байна.
Олон улсын үр тарианы алдагдлыг бууруулах бага хурал мөн өдөр Хятадын Шаньдүн мужийн Жинань хотноо “Үр тарианы алдагдлыг бууруулж, дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулъя” уриан дор зохион байгуулагдсан юм.
