2021 оны 11-р сарын 08-наас 11-ний өдрүүдэд ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал Бээжинд болж, Төв хорооны Улс төрийн товчооны хүсэлтээр Ши Жиньпин хурлын төлөөлөгчдөд хандан улс төрийн товчооны ажлыг тайлагнаж, “100 жилийн тэмцлийн чухал ололт амжилт, түүхэн туршлагын тухай ХКН-ын Төв хорооны шийдвэр”, “ХКН-ын XX бүгд хурлыг хуралдуулах тухай шийдвэр” зэргийг хэлэлцэн баталжээ.
Хурлаар 100 жилийн турш ХКН ард түмнээ удирдан агуу үйлсийн төлөө тэмцэн, эрхэм нандин туршлага хуримтлуулсан юм. Тухайлбал: намын удирдлагыг баримталж, ард түмэн төвтэй байх, онолын шинийг санаачлах, намын бие даасан байдал, Хятадын онцлогтой хөгжлийн замнал, уужуу багтаамжтай байх, инноавац, итгэл зориг, нэгдмэл фронт, өөрийгөө өөрчлөх зэрэг арван талаар олон туршлага хуримтлуулсан нь нам болон нийт ард түмний хамтаар бүтээсэн оюун санааны өв болохоор эрхбиш дээдлэн эрхэмлэж, тууштай баримталж, шинэ цаг эринд улам баяжуулан хөгжүүлэх ёстой гэжээ.
Түүнчлэн ХКН-ын ХХ бүгд хурлыг 2022 оны дор хагаст Бээжинд хуралдуулахаар шийдсэн байна.
