БХАТИХ-ын Байнгын хорооны XXVIII хурал Бээжинд өндөрлөв
2021-04-30 15:44
БХАТИХ-ын Байнгын хорооны XXVIII хурал энэ сарын 29-ний өдөр Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд ёслол төгөлдөр өндөрлөв.
Хурлаар “Хөдөө тосгоныг сэргээн мандуулах хууль”, “Хоол хүнсийг бүрэлгэн сүйтгэхийг эсэргүүцэх хууль”, “Далайн зам тээврийн аюулгүй байдлын хууль”, “Боловсролын хуульд нэмэлт засвар оруулах тухай шийдвэр” зэрэг хууль эрх зүйн 8 шийдвэрийг баталсан бөгөөд Хуан Минг Онцгой байдлын сайдаар томилов. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүлэгчийн 77, 78, 79, 80, 81, 82, 83 тоот зарлигт тус тус гарын үсэг зурсан байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
