
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжин хотноо Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй 10-р сарын 12-ны үдээс хойш цахим уулзалт хийв.
Ли Кэчян:
- Хятад, Монгол хоёр улс уул усаараа залгаа хөрш орнууд юм. Хоёр орны харилцаа эрчтэй хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа урагштай байна. Өнгөрсөн 07-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар утсаар ярьж, Хятад, Монгол хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Одоо хоёр орон цар тахлыг даван туулах, эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьжиргааг баталгаажуулах асуудалд нүүр тулаад байна. Хоёр орон харилцаагаа бэхжүүлэх нь хоёр орон, цаашлаад бүс нутагт ч ашигтай. Хятад улс Монгол Улстай хөгжлийн стратегиа бэхжүүлж, гол салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хоёр талын худалдааг өргөжүүлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, үр дүнтэй тэмцэх нөхцөлд боомтын үйл ажиллагааг түргэн шуурхай болгох, боомтоор дамжин өнгөрөх барааны хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хоёр тал цаашид цөлжилтийн эсрэг хамтран ажиллаж, цэвэр үзэсгэлэнт экологийн орчныг хамтран цогцлоохыг хүсэж байна. Хятадын тал Монголын талын эдийн засгаа хөгжүүлэх, амьжиргаагаа сайжруулах, цар тахалтай тэмцэхэд чадах чинээгээрээ туслах болно гэж хэллээ.
Ли Кэчян:
- Эрчим хүчний аюулгүй байдал нь үндэсний эдийн засаг, хүмүүсийн амьжиргаатай холбоотой. Хятад улс нь нүүрсний баялаг нөөц ихтэй. Эрчим хүчний олон талт хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэгт найдж байна. Хоёр улс нүүрсний худалдааны цар хүрээгээ тэлж, харилцан ашигтай үр дүнд хүрч байгаад баяртай байна. Хятад улс нь хоёр орны компаниудыг урт хугацааны, боломжийн, тогтвортой үнээр эрчим хүчний хангамжийн сүлжээний аюулгүй байдлыг хангахын тулд зах зээлийн зарчим, бизнесийн дүрмийн дагуу идэвхтэй хамтран ажиллахыг дэмжиж байна гэж онцлов.
Л.Оюун-Эрдэнэ:
- Монгол Хятад улс бол хувь заяаны хамтын нийгэмлэг бөгөөд Монгол Улс нь Хятад улсын дотно, чин сэтгэлээсээ дипломат үзлийг баримталж ханддагт талархаж байна. Монгол Улсад вакцин нийлүүлсэн БНХАУ-д баяр талархлаа илэрхийлэн, Халдварын эсрэг тэмцэхэд хоёр орны хамтын ажиллагаа олон улсын хамтын нийгэмлэгт үлгэр жишээ болсон юм. Хоёр тал ашигт малтмал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хилийн боомтоор дамжин өнгөрөх барааны хэмжээг нэмэгдүүлэн, Монгол, Хятадын харилцааг улам хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна гэж хэллээ.
