solongonews
Ши Жиньпин, Эрдоган нар утсаар ярив
2021-07-14 16:37
Ши Жиньпин, Эрдоган нар утсаар ярьлаа.

    Ши Жиньпин дарга:

 - Ноднин жилээс хойш Хятад, Турк хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа ихээхэн ахиц дэвшилд хүрч, уян хатан эрчтэй хүч болон асар их нөөцтэй буйгаа харуулж, хоёр тал цар тахлын эсрэг нягт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэлээ. Хятад, Турк хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой удахгүй тохиох гэж байгаа бөгөөд Хятад улс Туркийн талтай хамтран хичээн зүтгэж, Хятад, Туркийн стратегийн хамтын ажиллагааны харилцааг илүү ихээр хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.

Дарга Ши Жиньпин:

- Хоёр тал өөрсдийн үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэж, стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлэх ёстой. Турк үндэсний бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах, улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замаар замнахыг Хятад улс дэмжиж, Туркийн талтай терроризмын эсрэг тэмцэх, аюулгүй байдал зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Хоёр тал "Бүс ба зам" санаачилга болон Туркийн "Дундын коридор" төлөвлөгөөг харилцан холбож, хоёр талын худалдааны бүтцийг сайжруулах шинэ санаа шинэ арга замыг судалж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэн, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг илүү их дүнд хүргэх ёстой. Хятадын тал Туркийн талтай вакцины хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Турк улс халдварыг эрхтэн даван туулахад туслах болно. Хоёр тал халдварын эх үүсвэрийг улс төржүүлэх, вирусийг бусдад тохохыг эсэргүүцэж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцын бүтээн байгуулалтыг дэмжих ёстой гэж онцолсон байна.

    Туркийн ерөнхийлөгч Эрдоган ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн мэндийг дахин хүргэв. Тэрээр:

- Энэ онд Турк, Хятадын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэ нь Турк, Хятад орны хувьд чухал ач холбогдолтой. Туркийн тал Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчлан үздэг. Хятадын талтай нягт харилцаж, ирээдүйд чиглэж, "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулж, эдийн засаг, худалдаа, дэд бүтэц зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Турк улсад хөрөнгө оруулан хамтарч ажиллахыг урьж байна. Хятад улс Турк улсын цар тахалтай тэмцэх ажилд үнэтэй дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Хятадын вакцины аюулгүй, үр дүнтэй байдал нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, итгэлийг олсон. Бид Хятадын талтай цаашид вакцины хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Турк улс өнгөрсөн, одоо, цаашид ч "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай дэмжиж, Хятад улс тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах, терроризмтой тэмцэхийг дэмжиж, Туркийн нутаг дэвсгэрт ямар нэгэн хүн Хятадын бүрэн эрхт байдлыг хохироосон салган тусгаарлах үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж илэрхийллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл