solongonews
ХКН болон дэлхийн улс төрийн намын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болжээ
2021-07-07 11:06
ХКН болон дэлхийн улс төрийн намын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болжээ.

ХКН болон дэлхийн улс төрийн намын удирдагчдын дээд хэмжээний уулзалт 06-нд видео хэлбэрээр “Ард түмний үүрэг хариуцлага” гол сэдвийн хүрээнд болж, ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин илтгэл тавьжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хүн төрөлхтөн бол бүтэн цогц байж, дэлхий бол бидний гэр орон юм. Хамтын сорилтыг аль ч орон ганцаараа даван туулах аргагүй. Их цаг эринд их багтаамжтай байх хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө орныг тэргүүн байранд тавина гэвэл дэлхий маш явцуу болж, юм болгонд ширүүн өрсөлдөх хэрэгтэй болно. Хувь заяаны хамтын цогцын үүднээс авч үзвэл дэлхий уужим саруул байж, газар сайгүй хамтын ажиллагааны боломж бий. Хүн төрөлхтний дэвшлийн ахиулах хөдөлгөх хүч бол улс төрийн нам зөв зүг чигийг зааж өгөх явдал юм гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо "Улс орнуудын түүх соёл, тогтолцоо, хөгжлийн түвшин адилгүй боловч улс онуудын ард иргэдийн хувьд бүгд энх тайван, хөгжил дэвшил, шударга ёс, ардчилал, эрх чөлөөний нийтлэг үзэл баримтлалыг хүсэн мөрөөддөг. Улс төрийн нам нь бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийн санаачлагч байж, адил бус улс орны ард иргэдийн үнэт зүйлийг ойлгох гэсэн замналыг хүндэтгэн үзэж, хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнийг бодит амьдралд тусган хэрэгжүүлэх ёстой" гэжээ.

Ши Жиньпин "Хөгжил бол дэлхийн бүх улс орны эрх болохоос биш цөөн хэдэн орны патент биш юм. Улс төрийн намууд хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, улс орнуудын ард иргэдэд хөгжлийн үр шимийг түгээж, дэлхийн хөгжлийн тэгш байдал, үр дүн, харилцан уялдаа холбоог нэмэгдүүлэх, технологийн хориг, саад тотгор, хөгжлийг салгахыг хамтран эсэргүүцэх ёстой" гэжээ.

Улс төрийн намууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх үүрэг харилцаагаа ухамсарлан, хамтдаа дэлхийн чанартай сорилт, эрсдэлийг даван туулах ёстой гэжээ.

Тэрээр дэлхий нийтэд газар авч буй цар тахлын эсрэг, улс орнуудын улс төрийн намууд хамтран ажиллаж, цар тахлыг улс төржүүлэх, бусад оронд нэр заах зэрэг үйлдлийг эсэргүүцэж, харин хамтдаа хүн төрөлхтний эрүүл мэндийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах ёстой. Мөн терроризм зэрэг олон нийтийн дайснуудын өмнө улс төрийн намууд аюулгүй байдлын талаар хамтран ажиллах ёстой гэлээ.

Ши Жиньпин "Ардчиллыг олон арга замаар биелүүлж болдог, зөвхөн нэг янз байх албагүй. Улс орон ардчилалтай эсэхийг тухайн орны ард түмэн өөрсдөө дүгнэх учиртай, харин цөөн тооны хүн дүгнэх ёсгүй" гэжээ.

Тэрээр хэлэхдээ "Улс төрийн зам засаглалыг сайжруулах үүрэг хариуцлагаа үүрэглэж, ард түмнээ аз жаргалтай амьдруулах чадвараа тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй. Аз жаргалд хүрэх зам адилгүй байдаг. Олон орны ард түмэн өөрийнхөө хөгжлийн зам болон тогтолцоог сонгох эрхтэй юм. Талууд харилцан туршлага солилцож, өөрийн орны бодит байдалд тохирох ардчилсан улс төрийг байгуулах ёстой" гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо "ХКН дэлхийн засаглалыг идэвхтэй ахиулж, хүн төрөлхтний хамтын сорилтыг даван туулахад шинэ хувь нэмэр оруулах болно. Олон улсын дүрэм нь олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Харин цөөн тооны орон тогтоох ёсгүй. Улс хоорондын хамтын ажиллагаа нь хүн төрөлхтөнд үйлчлэхээр зорилт болгох ёстой. Харин жижиг бүлэглэлийн дэлхийг ноёлоход үйлчлэх ёсгүй. Талууд хамтаар жанжлах үзэл болон хүчирхийллийн улс төрийг эсэргүүцэх ёстой. Хятад улс хэзээ ч хөгжиж буй орнуудын их гэр бүлийн нэг гишүүн байх болно. Хөгжиж буй орнуудын олон улсын улс төрийн тогтолцоон дохь төлөөлөх чанар болон үг хэлэх эрхийг нэмэгдүүлэхийн тулд хэлбэрэлтгүй зүтгэх болно" гэжээ.

Ши Жиньпин "Орчин үеийн хөгжлийн замд тогтсон загвар байдаггүй. Өөрт тохирсон зам бол хамгийн сайн зам юм. Бусдын замыг сохроор дагах албагүй. Өөрийн орныхоо бодит байдалд тохирсон орчин үеийн хөгжлийн замналыг хүндэтгэх ёстой.

ХКН Хятадын ард түмнийг дагуулан Хятадын онцлогтой социализм байгуулах замыг хайж олсон юм. Түүх болон практик энэ зам зөв болохыг цаашид гэрчлэх болно. Энэ замаар бид тогтвортой, сайтар урагшлах болно. Бид энэхүү гэрэл гэгээтэй замаар хэлбэрэлтгүй урагшилж, өөрийгөө хөгжүүлэхийн дагуу дэлхийд ач тусаа өгөх болно. ХКН нь их гүрний үүрэг харилцаагаа ухамсарлан хүн төрөлхтний үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд үнэтэй хувь нэмэр оруулах болно".

Казахстан улсын "Эх орны гэрэл" намын дарга, анхны Ерөнхийлөгч Назарбаев, Оросын Нэгдсэн Орос намын дарга, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Медведев нараар төлөөлсөн олон орны нам төрийн удирдагчид уулзалтын үеэр үг хэлжээ. Тэд ХКН-ын байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, ХКН нэг зууны ер бусын түүхийг өндрөөр үнэлж, Хятад улсын удирдлага дор олон салбарт хийсэн түүхэн хөгжлийн ололт, амжилтыг өндрөөр үнэлсэн байна.

Уг дээд хэмжээний уулзалтад 160 гаруй орны 500 гаруй улс төрийн нам, байгууллагын удирдагчид, 10000 гаруй улс төрийн намууд болон нийгмийн бүхий л салбарын төлөөлөгчид оролцов. Оролцогч талууд дэлхийн энх тайван, хөгжлийн байдлыг хадгалж, иргэдийг сайн сайхан байдлаар хангах нийтлэг хүсэл эрмэлзлийг илэрхийлэх зорилгоор хамтарсан санаачилга гаргасан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri,xinhuanet
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл