solongonews
Ши Жиньпин элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авав
2019-08-29 15:05
Ши Жиньпин элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авав.

Хятад улсын дарга Ши Жиньпин 28-нд Хятадад шинээр томилогдсон 10 орны элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсан байна. Мөн өдөр Хятадад суух шинээр томилогдсон элчин сайдууд Бээжин дэх Ардын Их Хурлын ордонд хүрэлцэн ирж Ши Жиньпин даргад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Хятадад суух элчин сайдаа шинээр томилсон 10 орон бол Мали, Лесото, Пакистан, Катар, Австрали, Зимбабве, Эстони, Малайз, Мальдив, Гвиней улс болно.
Ши Жиньпин дарга шинээр томилогдсон элчин сайдуудад баяр хүргээд: Хятад улс улс орнуудтай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилдаг. Улс орнуудтай улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, "Бүс ба зам" бүтээн байгуулалтыг хамтдаа хийж, улс орнуудын ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна. Хятадын засгийн газар улс орнуудын дипломат ажилд тав тухтай, дэмжлэг үзүүлэх бөгөөд элчин сайд нар Хятад улсын улс орнуудтай тогтоосон найрамдлыг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ. Элчин сайд нар тус тусын орны удирдагчдын Ши Жиньпин даргад хүргэсэн мэндчилгээ, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэндчилгээг уламжлаад, БНХАУ байгуулагдсан 70 жилийн турш Хятад улсын гаргасан ололт амжилт, дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд оруулсан асар их хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл