solongonews
Ши Жиньпин ”2021 Цүндү олон улсын форум”-ын нээлтийн ёслолд илтгэл тавив
2021-12-06 16:19
Ши Жиньпин дарга ”2021 Цүндү олон улсын форум”-ын нээлтийн ёслолд илтгэл тавив.

      Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 05-нд Бээжингээс “2021 оны Цүндү олон улсын форум”-ын нээлтийн ёслолд видео илтгэл тавилаа.

  Дарга Ши Жиньпин өнөөдөр хүн төрөлхтөн түүхэнд ховор олон хямралд тулгарч байна. Бид нээлттэй багтаамжтай, зөвшилцөн хамтран ажиллаж, олон талт үзлийг баримтлан хамгаалж, хүн төрөлтхний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах ёстой гэжээ. Тэрээр, бид жаргал зовлонгоо нэгтгэн, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэх ёстой. Цаг эринтэй хамт урагшлан дэлхийн засаглалын тогтолцоог улам боловсронгуй болгох ёстой. Илүү үйл ажиллагаа өрнүүлэн, дэлхийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг сайтар хэрэгжүүлэх ёстой гэсэн байна.

Ши Жиньпин дарга: ХКН-ын зуун жилийн тэмцлийн түүхэн чухал туршлага бол дэлхий ертөнцийг багтаах багтаамжтай байж, хүн төрөлхтний ирээдүй, хувь заяанд үргэлж анхаарал хандуулах явдал юм. Хятад улс олон талт үзлийг дэмжих шийдвэр зориг өөрчлөгдөхгүй, олон талт үзлийн үндсэн үнэт зүйл, үндсэн зарчмыг тууштай баримталж, харилцан ашигтай, хамтдаа хожихыг бодож, нийтлэг ойлголтыг эрэлхийлж,шударга ёсыг барин, хамтын ажиллагааны хөгжлийг дэмжихийн улмаар хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд хувь нэмэр оруулах болно гэж онцлон тэмдэглэсэн байна.

Зохиогч: ХУАН ЖИНВЭНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл