ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 02-р сарын 20-ны өдөр болсон Намын түүхийн суралцлага боловсролыг дайчлах хуралд оролцож чухал үг хэллээ.
Мэдэгдэлд:
- Санаа бодол, үйлдлээ ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн чухал үгний үзэл санаатай нэгтгэхийг шаардсан байна.
- Үзэл суртлын хүчийг цаашид ойлгож, намын шинэлэг онолоор бүх намыг зэвсэглэх улс төрийн ухамсрыг бэхжүүлэх хэрэгтэй.
- Түүхэн хөгжлийн хууль тогтоомж, ерөнхий чиг хандлагыг цаашид анхаарч, нам улс орноо хөгжүүлэх түүхэн санаачлагыг үргэлж барьж байх хэрэгтэй.
- Намын мөн чанар, зорилгын тухай ойлголтоо улам гүнзгийрүүлж, марксын үзлийн төрийн намын шинж чанарыг үрэглж хадгалах хэрэгтэй.
- Намын түүхэн туршлагыг цаашид нэгтгэн дүгнэж, эрсдэл, сорилтод хариу арга хэмжээ авах чадварыг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй.
- Хувьсгалт үзэл санааг улам бадруулж, шаргуу хөдөлмөрлөх сэтгэлийг үргэлж хадгалж байх хэрэгтэй.
- Намын эв нэгдэл, төвлөрлийг улам бэхжүүлж, намын нэгдмэл байдлаар урагшилж байх хэрэгтэй.
- Чухал ярианы үзэл санааг бодит нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тус тус дурдсан байна.
