solongonews
Хятад улсын Олон улсын ухаалаг үйлдвэрлэлийн үзэсгэлэнд баяр хүргэв
2019-08-26 17:03
Хятад улсын Олон улсын ухаалаг үйлдвэрлэлийн үзэсгэлэнд баяр хүргэлээ.

    Синьхуа агентлагийн мэдээ: 2019 оны Хятадын Олон улсын ухаалаг үйлдвэрлэлийн үзэсгэлэн 08-р сарын 26-нд Чүнчин хотод зохиогдов. Хятад улсын дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээж, хурал зохион байгуулагдаж буйд баяр хүргэлээ.

Ши Жиньпин дарга: Өнөөдөр интернэт, их өгөгдөл, хиймэл оюун ухаан зэргээр төлөөлүүлсэн орчин үеийн мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж, шинэ ээлжийн технологийн хувьсгал, үйлдвэрлэлийн өөрчлөлт эрчимтэй явагдан, ухаалаг үйлдвэрлэл хурдтай хөгжиж, эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил, дэлхийн засаглал зэрэг талаар чухал бөгөөд алс хэтийн ач холбогдлоо өгч байна гэсэн байна.

Дарга Ши Жиньпин: Хятад улс ухаалаг үйлдвэрлэлийн хөгжлийг чухалчилж, дижитал үйлдвэрлэлийг хурдасган, дижитал эдийн засаг, бодит эдийн засгийг гүнзгий уялдуулах болно. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн хамт ухаалаг эринийг хамтдаа бүтээн байгуулж, ухаалаг үр дүнг хамтдаа хүртэхэд бэлэн байна гэж онцоллоо.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл