“Их 20”-ийн удирдагчдын ХVII дээд хэмжээний уулзалт дээр Хятад улсын дарга Ши Жиньпин дэлхийн чиг хандлага, цаг үеийн чиг хандлагыг зөв ойлгож, дэлхий дахины хөгжлийг дэмжих тухай Хятадын саналыг гүнзгийрүүлэн тайлбарлаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл ухамсартай байх ёстой. Энэ нь энх тайван, хөгжил дэвшил, хамтын ажиллагаа, ялалт байгуулсан үр дүнг дэмжин, эв нэгдлийг эрхэмлэн, хагарал бутралаас татгалзаж, хамтын ажиллагаа сөргөлдөөн болон гадуурхалтыг орлож, дэлхий дахины хөгжлийг илүү өргөн хүрээтэй, бүхэлд нь хамарсан, тэсвэр хатуужилтай болгохыг уриалсан байна.
- Бид дэлхий дахины хөгжлийг илүү өргөн хүрээнд дэмжих хэрэгтэй. Эв нэгдэл бол хүч чадал, хагарал бутрал бидэнд ямар ч ашиг тусаа өгч чадахгүй. Бид бүхэн дэлхийн бөмбөрцөг дээр хамт амьдарч байгаа тул эрсдэл, сорилттой тулгарсан үед хамтран ажиллах хэрэгтэй" гэж Ши Жиньпин дарга онцолсон байна.
Энэ нь олон улсын хамтын хүчин чармайлтад хүчтэй түлхэц болж, ялалт байгуулсан хамтын ажиллагааг бий болгоход чухал ач холбогдолтой.
Хүн төрөлхтний нийтлэг хөгжилд Хятадын тал өөрийн хувь нэмрээ оруулна
“Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй” гэдгээр салан тусгаарлах үзэл, сөргөлдөөн нь аль нэг орны эрх ашигт нийцдэггүй. Харин эв нэгдэл бол жинхэнэ зөв сонголт юм" гэж дарга Ши Жиньпин тайлбарласан байна.
Одоогийн байдлаар “КОВИД-19” цар тахал мөн газар авч байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн хямрал улам хурцдаж, геополитикийн хурцадмал байдал, дэлхийн засаглал ноцтой дутагдан, хоол хүнс, эрчим хүч зэрэг олон хямрал зэрэг хүн төрөлхтний хөгжилд томоохон сорилтууд тулгарч байна. Дэлхий, цаг үе, түүхийн өөрчлөлттэй нүүр тулж байгаа үед Ши Жиньпин дарга дэлхийн хөгжлийг илүү өргөн хүрээнд дэмжих санал дэвшүүлсэн бөгөөд энэхүү Хятадын мэргэн ухаан, шийдлийг Олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр хүлээн зөвшөөрч, өндрөөр үнэлж байна.
Дэлхий дахинд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, дэлхий нийтийн хөгжлийг илүү өргөн хүрээнд дэмжих зорилгоор “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжсэн Ши Жиньпин даргын үзэл баримтлалыг би бүрэн дэмжиж байна гэж Испанийн ерөнхий сайд Педро Санчес илэрхийлсэн байна. Хятад улс олон улсын дэг журамд өөрийн хувь нэмрээ үзүүлсээр ирсэн гэж мөн тэрээр үзжээ.
Бразилын Варгас сангийн профессор Эвандро Карвальхо:
- Хятад улс асуудлыг дэлхий нийтийн болон хамрах хүрээнээс илүүтэйгээр шийдвэрлэхэд анхаарал хандуулж, “Их 20” зэрэг хамтын ажиллагааны механизмуудад идэвхтэй оролцож, харилцан ашигтай, ялалт байгуулсан үр дүнг дэмжиж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөж байна гэжээ.
"Хүртээмжтэй" байх нь хөгжлийн хэтийн төлөв, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны утга учрыг өргөжүүлсэн бөгөөд энэ нь “Их 20”-ийн цаг үе дэх Хятадын дуу хоолойн гол түлхүүр үг юм. “Их 20”-ийн удирдагчдын Ханжөүгийн дээд хэмжээний уулзалтаар “хүртээмжтэй” гэх үзэл баримтлалыг албан ёсоор дэлхийн эдийн засгийн өсөлтийн хүрээнд оруулснаас хойш Хятад улс “Их 20”-ийн олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал форумаар "хүртээмжтэй" байхыг олон удаа онцлон тэмдэглэж, хөгжлийн асуудалд бүх талын анхаарал хандуулж, хөгжлийн хамтын ажиллагааг хамтдаа ахиулахын тулд тууштай байр суурьтай байгаагаа нотлон харуулсаар ирсэн байна.
Дарга Ши Жиньпин дэлхийн нийтлэг хөгжлийн урт хугацааны зорилго, бодит хэрэгцээнд анхаарлаа хандуулан өнгөрсөн оны 09 дүгээр сард Дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлсэн юм. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд 100 гаруй улс орон, олон улсын байгууллагууд нэгдэн энэхүү санаачилгыг урагшлуулж, "Дэлхийн хөгжлийн санаачилгын анд нөхдийн бүлэг” 60 гаруй гишүүнтэй болсон. Дэлхий хөгжлийн санаачилгыг Хятад болон АСЕАН, Төв Ази, Африк, Латин Америк, Номхон далайн арлын орнуудтай хамтран ажиллах баримт бичгүүдэд оруулсан байна.
Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлалыг биелүүлэхэд Хятад улс ингэж ажиллаж байна
Хүн төрөлхтний соёл иргэншил хорин нэгдүгээр зуунд орж ирсэн бөгөөд хүйтэн дайны сэтгэлгээ нэгэнт хуучирсан. Ялалт байгуулсан хамтын ажиллагааны шинэ хүрээнд хамтдаа хожихын төлөө хамтран ажиллах ёстойг баримталсаар ирсэн Хятад улс хамтын ажиллагааны тухай хүчтэй уриалсаар ирсэн билээ.
Дэлхий даяар хүйтэн дайны сэтгэлгээ, эрх мэдлийн улс төр мөн газар авсаар байгаа. Үзэл суртлын шугам татах, дэлхий дахиныг фракц, өрсөлдөгч бүлгүүд болгон хуваах нь дэлхийг зөвхөн хагалан бутаргаж, дэлхий дахины хөгжил, хүний хөгжил дэвшилд саад болно.
Дэлхийн олон янз байдал, улс орнуудын ялгаа нь саад тотгор биш, харин хөгжлийн эрч хүч, хөдөлгөгч хүч байх ёстой. “Их 20”-ийн Балигийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин улс орнууд бие биеэ хүндэтгэж, санал зөрөлдөөнийг хадгалж, эв найртай хамт оршихын зэрэгцээ нийтлэг сэдвийг эрэлхийлэх ёстойг онцлон тэмдэглэжээ. Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд энх тайван хамтын ажиллагааны таван зарчмын үндсэн дээр бусад орнуудтай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрхэмлэн, шинэ олон улсын харилцааг бий болгохыг дэмжиж, эрх тэгш байдал, нээлттэй байдал, хамтын ажиллагааны дэлхий нийтийн түншлэлийг гүнзгийрүүлж, өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бусад орнуудтай ашиг сонирхлын харилцан уялдааг өргөжүүлэхэд бэлэн байна гэж онцолсон билээ.
Балигийн дээд хэмжээний уулзалтын үер Хятад улс Африкийн холбооны “Их 20”-ийн бүлэгт нэгдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Кенийн олон улсын асуудал эрхэлсэн эрдэмтэн Кавинс Адехир:
- Хөгжиж буй орнуудад илүү их анхаарал хандуулан, олон талт хамтын ажиллагааны механизмд хөгжиж буй орнуудын дуу хоолойг нэмэгдүүлэхийн тулд Хятад улс хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхол, хөгжлийн орон зайг хамгаалахад ямагт хүчин зүтгэл гаргасаар ирсэн гэжээ.
Зөвхөн үзэл суртлаар шугам татахыг орхисноор улс орнууд сорилт бэрхшээлийг даван туулж, илүү их хөгжилд хүрч чадна. Дэлхийн хөгжлийг илүү өргөн хүрээнд дэмжих нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлалын тодорхой үлгэр загвар мөн бөгөөд энэ үзэл баримтлалыг олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр хүлээн зөвшөөрч, дэмжиж байна гэж Франц улсын Шиллер институтийн судлаач Себастьян Перимони үзэж байна.
Дэлхийн засаглалын үр дүнтэй арга замыг бусад орнуудтай хамтран судална
Илүү шударга, ухаалаг дэлхийн эдийн засгийн удирдлагын тогтолцоо нь дэлхийн эдийн засаг өсөлтийн замд орж, дунд болон урт хугацааны тогтвортой хөгжилд хүрэх баталгаа юм. Дэлхий нийтийн хөгжлийг илүү өргөн хүрээнд дэмжихийн тулд олон улсын хамтын нийгэмлэг нээлттэй дэлхийн эдийн засгийг цогцлоон байгуулахад өөрийгөө зориулах ёстой.
- Эдийн засгийн даяарчлал нь өнөөгийн дэлхийн эдийн засгийн гол шинж чанар, хөгжлийн чиг хандлагын нэг хэвээр байна. Хятад улс өндөр түвшний нээлтийг үргэлжлүүлэн өргөжүүлсээр байгаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүчтэй түлхэц үзүүлж, дэлхийн хөгжлийг илүү өргөн хүрээнд дэмжсэн гэж Хятадын Олон улсын судалгааны хүрээлэнгийн Дэлхийн эдийн засаг, хөгжлийн институтийн судлаач Жян Ючүнь үзсэн байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан Хятадын хувь нэмэр олон жил дараалан 30 хувиас давжээ. Тодруулбал 140 гаруй улс, бүс нутгийн худалдааны гол түнш болсон. Импортын экспо, Үйлчилгээний худалдааны үзэсгэлэн, Импорт, экспортын үзэсгэлэн, Хэрэглэгчдийн экспо зэрэг өндөр түвшний нээлттэй үзэсгэлэнгүүдийг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулах, дэлхийн удирдлагын тогтолцоог сайжруулахад Хятадын чухал үүрэг орлуулшгүй гэж Перу улсын Сан Маркосын Үндэсний Их Сургуулийн Ази судлалын төвийн захирал Карлос Акино үзжээ.
Худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлал, хөнгөвчлөх үйл ажиллагааг дэмжсэн, Индонез, Серби зэрэг түнш зургаан улстай "Тогтвортой, тэсвэртэй аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээг бий болгох тухай олон улсын хамтын ажиллагааны санаачилга"-ыг эхлүүлсэн, Хятад улс олон улстай дэлхийн цэвэр эрчим хүчний түншийн харилцааг бий болгосон, “Их 20”-д хүнсний аюулгүй байдлын олон улсын хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүүлж, дижитал аж үйлдвэржилт, аж үйлдвэрийн дижиталчлалд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлсэн зэрэг бодит байдал нь Хятад улсын гадаадад нээлттэй байх үндэсний үндсэн бодлогыг баримталж, харилцан ашигтай, хожлын үр дүнгийн нээлттэй стратегийг тууштай баримталж байгааг олж харж болно.
- "Бүс ба зам” санаачилга, дэлхий нийтийн хөгжлийн санаачилгыг олон улс хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэж Перимони хэлжээ.
Аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх нь бүх улс орны ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл бөгөөд нийтлэг хөгжилд хүрэх нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийн чухал үндэс суурь юм. Иймээс дэлхий дахины хөгжлийг илүү өргөн хүрээнд дэмжих нь дэлхийд илүү их боломж олгож, олон улсын хамтын ажиллагаанд илүү хүчтэй түлхэц үзүүлэн, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үйл хэрэгт илүү их хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна.
