solongonews
Ши Жиньпин ”Палестины ард түмнийг дэмжих олон улсын өдөр”-ийн арга хэмжээнд баярын цахилгаан илгээлээ
2019-11-28 11:29
НҮБ-ын 11-р сарын 27-нд зохион явуулсан “Палестины ард түмнийг дэмжих олон улсын өдөр”-ийн араг хэмжээнд Ши Жиньпин дарга баярын цахилгаан илгээсэн байна.

Ши Жиньпин баярын цахилгаандаа:

Палестины асуудал бол Дундад дорнодын үндсэн асуудал, энэхүү асуудлыг бүх талаар, шударгаар зохицуулах, Палестин, Израилийн энх тайван байдал, хамтын хөгжил нь олон улсын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхолд нийцэх юм. Олон улсын хамтын нийгэмлэг шударга ёсыг баримталж, НҮБ-ын холбогдох тогтоолуудыг дагаж мөрдөж, “газар нутаг энх тайвныг солих ” зарчим, “Хоёр орны төлөвлөгөө” -ийн ерөнхий чиглэлийг баримталж, Палестин-Израилийн энхийн хэлэлцээг сэргээхэд таатай орчин бүрдүүлж өгөх ёстой гэжээ.

Ши Жиньпин: Хятад улс бол Палестины сайн анд найз, түнш бөгөөд Палестин-Израилийн энх тайвны тууштай дэмжигч юм. Палестины ард түмний шударга ёсны үйлс, 1967 онд хилийн зааг тогтоож, зүүн Иерусалимыг нийслэлээ болгосон, өөрийн бүрэн эрх мэдэлтэй, тусгаар тогтносон Палестин улсыг Хятад улс бүрэн дэмжинэ. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа Палестин-Израилийн энхийн хэлэлцээг ахиулж, Дундад Дорнодод иж бүрэн, шударга, урт удаан энх тайван байдлыг эртхэн биелүүлэхийн тулд хичээн ажиллана гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл