solongonews
Ли Кэчян: Суурь боловсролыг дэмжих хүчээ нэмэгдүүлнэ
2019-07-30 21:15
Ли Кэчян: Суурь боловсролыг дэмжих хүчээ нэмэгдүүлнэ.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян суурь боловсролын шинэчлэл, хөгжлийн талаар чухал заавар өгчээ.

Зааварт тэмдэглэхдээ: Суурь боловсрол нь хүн бүхэнтэй холбоотой бөгөөд ард түмний соёл боловсролыг дээшлүүлэх, үндэсний хөгжил цэцэглэлтэд хүрэх үндсэн төсөл юм. Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны удирдлага дор, ХКН-ын Төв хороо, төрийн зөвлөлийн шийдвэрийн дагуу, чанарыг сайжруулж, эрх тэгш байдалд анхаарал тавьж, суурь боловсролын салбар дахь ажлыг ард иргэдийн сэтгэлт хүртэл хийх ёстой. Боловсролын санхүүжилтийн мөнгөний хуваарилалтыг сайжруулж, ядуу бүс нутгийн боловсролыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, заавал сурах насны боловсролын тэнцвэртэй хөгжлийг дэмжиж, зарим бүс нутгийн “сургуульд орох хүндрэлтэй”, ядуу амьдралтай айлын хүүхдүүдийн сургуулиасаа завсардах асуудлыг шийдвэрлэж, хот орж хөлсөн ажил хийгчдийн үр хүүхдэд заавал сурах насны боловсрол олгох баталгааг хангах ёстой. Олон зам сувгаар сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн боловсролыг дэмжиж, “хүүхдүүдийн цэцэрлэгт охорд хэцүү байгаа” асуудлыг шийдвэрлэх ёстой. Ахлах сургуулийн шатны боловсролыг түгээмэлжүүлж, интернэт + боловсролыг идэвхтэй дэмжиж, сургалтын нөөц баялгийг нэн олон сурагчдад хангах ёстой. Сургуулийн аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, аюулгүй, таатай сургуулийн орчныг бий болгоно. Заавал сурах насны боловсролын багш нарын цалин хөлсийг цаг даруйд нь бүрэн олгоно. Нийгэм нийтийг суурь боловсролыг халамжлах, дэмжихийг уриалах ёстой гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл