solongonews
”Чюши” сэтгүүл Ши Жиньпиний өгүүлэлийг нийтлэнэ
2023-03-01 10:54
”Чюши” сэтгүүл Ши Жиньпин даргын өгүүлэлийг нийтлэнэ.

03-р сарын 01-ний "Чюши" сэтгүүлийн тав дахь дугаарт Хятад улсын дарга Ши Жиньпиний "Шинэ эринд нам, ард түмэн урагшлахад туулах ёстой зам" өгүүллийг нийтэлнэ. Өгүүлэлд тэмдэглэхдээ:

Намын нэгдсэн удирдлага нь Хятадын онцлогтой социализм байгуулж хөгжүүлэхэд туулах ёстой зам мөн. Намын нэгдсэн удирдлагыг гуйвшгүй тууштай баримталж, намын төв хорооны эрх мэдлийг хадгалж, удирдлагыг төвлөрүүлж, нэгтгэж чадвал бид бүх нам, улс орноо улс төрийн хүчтэй эв нэгдлийг хангаж, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлж, шинийг санаачлан, бэрхшээлийг хамтдаа даван туулж, шуурга шуурах үед бүх хүмүүсийн хамгийн найдвартай тулгуурыг бүрдүүлдэг хүчирхэг хүчийг цуглуулах юм.

Хятадын онцлогтой социализм бол Хятад үндэстний аугаа их сэргэн мандалтыг хэрэгжүүлэхэд туулах зам мөн. Бид Хятадын онцлогтой социализмын замаар гуйвшгүй замнаж байгаа цагт ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бүх ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийг үргэлжлүүлэн ахиулах нь гарцаагүй.

Эв нэгдэл, тэмцэл бол Хятадын ард түмний түүхэн агуу их ололтыг бүтээхэд туулах ёстой зам мөн. Улс орны бүх үндэстэн ястны ард түмэн намынхаа удирдлага дор нэгдэж, зориглон тэмцэж, тэмцэлдээ гарамгай байж чадвал бид цаашдын замд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулж, шинэ, гайхалтай гайхамшгуудыг бүтээх нь гарцаагүй.

Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь шинэ эрин дэх Хятад улсын хөгжил цэцэглэлтийн туулах ёстой зам мөн. Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, өндөр чанартай хөгжлийг ахиулж, шинжлэх ухаан, технологийн салбарт бие дааж, өөрийгөө хөгжүүлэх үйлсийг хурдасгавал, бид улс орныхоо хөгжлийн өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг тасралтгүй дээшлүүлж чадаж, улам ширүүсэж буй олон улсын өрсөлдөөнд санаачилгыг барьж, ирээдүйг ялна.

Өгүүлэлд Намаа хатуу чанга удирдах нь намын эрч хүчийг хадгалах, шинэ шалгалт сорилтыг давахад заавал туулах зам юм. Хятадын үйл хэргийг сайн явуулахын тулд гол зүйл нь намд, харин гол нь намыг иж бүрэн бөгөөд хатуу чанд удирдах явдал юм. Намын бүтээн байгуулалтын агуу сэтгэлгээг тууштай сурталчилж, анхны эрхэм зорилгыг хэзээ ч мартаж болохгүй, өөрөө зоригтой байж, намынхаа дэвшилтэт мөн чанар, цэвэр ариун байдлыг гэмтээж буй хор хөнөөлтэй хүчин зүйлсийг байнга устгана гэж онцлон тэмдэглэв.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://politics.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл